Отгонжаргал – Миний ээж тэмээчин

Захгүй говийн үзэсгэлэн
Загийн шугуйд дулаахан
Дулаан говийн хаваржаандаа
Дуучин ээж минь суугаа даа

Энэрлийн дээдийг өвөрлөсөн
Элбэрэлт ээж минь тэмээчин
Ээж минь тэмээчин

Саран зууртаа хоноглодог
Саруул говийн цайдам хө
Цайдам говийн зусландаа
Цайлган ээж минь суугаа даа

Дуулим ухаанаар нар салгасан
Дуучин ээж минь тэмээчин
Ээж минь тэмээчин

Уран зэрэглээ тодорсон
Униарт тал минь уужим хө
Униарт талын намаржаандаа
Уяхан ээж минь суугаа даа

Цацлын дээжийг өргөсөн
Цайлган ээж минь тэмээчин
Ээж минь тэмээчин

Алсын алсаас цэнхэртээд
Аглаг уул минь бараатай хө
Аглаг уулын өвөлжөөндөө
Ажилсаг ээж минь суугаа даа

Дууны уянгаа өргөсөн
Дуучин ээж минь тэмээчин
Ээж минь тэмээчин
Ээж минь тэмээчин

Sign Up for Our Newsletter