Буянаа – Нандин хүсэл

Нандин нандин хүслээ тээсээр
Нартын гэрэл гэгээг хайрласаар
Өгсөж уруудах амьдралын
Нугачаан дунд ээж минь
Энхрий үр наддаа аж жаргалаа дуулсаар

Урсгал ус нь аялгуу дуу билээ
Уярал хайр нь ээж минь билээ
Амин хайртай үр нь билээ
Амьдрал хүсэл билээ
Ээж минь та нандин билээ
Ээж минь та наран билээ

Хайр хайрын итгэлээ тээсээр
Сайны ерөөл цацлаа өргөсөн
Хатуу хөтүү орчлонгийн
Нүгэл буянд ээж минь
Хайртай үр наддаа энэ хайраа дуулсаар

Урсгал ус нь аялгуу дуу билээ
Уярал хайр нь ээж минь билээ
Амин хайртай үр нь билээ
Амьдрал хүсэл билээ
Ээж минь та нандин билээ
Ээж минь та наран билээ

Наран билээ

Sign Up for Our Newsletter