The Lemons – Хүсэл

Чамдаа өгсөн хайр минь
Дандаа үнсэх уруулыг хүлээнэ
Хөвөн урсах мэдрэмжийг мөрөөдөн догдолж
Холын холоос хийсэн нисэх чиний үнэрийг мэдрэн
Зөөлөн салхи хацар илбэн үүл шүргэн намайг хөтлөн

Хонгор чинийхээ ялдам хоолойд
Миний сэтгэл баясан мишээнэ
Дотно ширтэх харцыг мартаж чадахгүй
Шөнийн тэнгэрт одод түгнэ
Чамдаа би очмоор
Нартай бороонд солонго татан
Наддаа чи минь ирээч

Холын холоос хийсэн нисэх чиний үнэрийг мэдрэнэ
Зөөлөн салхи хацар илбэн үүл шүргэн намайг хөтлөнө
Шөнийн тэнгэрт одод түгэн
Чамдаа би очмоор
Нартай бороонд солонго татан
Наддаа чи минь ирээч

Шөнийн тэнгэрт одод түгэн
Чамдаа би очмоор
Нартай бороонд солонго татан
Наддаа чи минь ирээч

Sign Up for Our Newsletter