Even Tide – Бурам

Цонхоор туссан нар
Илчээ өгөн цаашилж
Цонхигор тэнгэрийн хаяанд
Намар чи ирнэ

Алаг навчис намайг хүлээлгүй
Аяархан унах чимээ гарна
Алслан холдох чиний дүрийг
Араас чинь харан би зогсоно

Сэтгэлд уйтай
Шаргал өнгө
Сиймхий зайгаар
Над руу тусна

Алаг навчис намайг хүлээлгүй
Аяархан унах чимээ гарна
Алслан холдох чиний дүрийг
Араас чинь харан би зогсоно

Өрөөсөн бодолдоо би зогсоно
Өдрөөс өдөрт наран мандах ч
Өнгөт туяа харин гийсэнгүй

Алаг навчис намайг хүлээлгүй
Аяархан унах чимээ гарна
Алслан холдох чиний дүрийг
Араас чинь харан би зогсоно

Sign Up for Our Newsletter