Далантай, Эрдэнэцэцэг – Сэтгэлийн булаг

Бороотой өглөө чамайгаа үгүйлээд
Бодлын мананд өртмөөргүй өнжмөөр өө
Бор дарсанд согтмооргүй дуулмаар аа
Балтай зөгийг үргээмээргүй өсгөмөөр өө

Сэтгэлийн булаг минь
Чам уруу үерлэлээ
Хайрт минь

Хааяа чамдаа уйлмааргүй тунимаар аа
Хайрын гэрэлд дуугүйхэн туйлмаар аа
Хатан сэнтийд зөнгөөрөө залармаар аа
Хатуу орчлонг зөөлрүүлэн аргадмаар аа

Сэтгэлийн булаг минь
Чам руу үерлэлээ
Хайрт минь

Уулзахын зуурт салмааргүй дасмаар аа
Уянгын дуулалд уярмааргүй хайлмаар аа
Уран шувууд гүйцмээргүй жиргэмээр ээ
Урьдын ерөөлд санамааргүй жаргамаар аа

Сэтгэлийн булаг минь
Чам руу үерлэлээ
Хайрт минь

Сэтгэлийн булаг минь
Чам руу үерлэлээ
Хайрт минь

Sign Up for Our Newsletter