Бичүү, Орхонцэцэг – Өвөл хайр

Дахин цасан ширхэг бударлаа
Далдаас хөврөх гуниг минь замхарлаа
Очих хаяггүй захидал минь хуучрахад
Оддын өлмийд дэнгийн гэрэл унтарна
Одооноос эхлэх дурлал минь надад үлдэх үү
Хариулаач

Саяхан бударсан шинэхэн цаснаас
Санаандгүй ирэх өдрүүд хөвөрнө өө
Өмчлөх эрхгүй зүрх минь догдлоход
Өөдсийн чинээ шувуухай эргэлдэнэ ээ
Өнөөдрөөс хойш сэтгэл минь тэмүүлэх гээ юу

Чи минь намайгаа энхрийлээч, хайрлаач
Чимээгүй над руугаа хараад зөөлөн инээмсэглээч
Үнэн дурласан сэтгэлийн жолоогоо
Дийлэхгүй нь ээ хонгор минь, хайрт минь
Үнэхээр би чинь чамдаа хайртай
Хамгаас нандин итгэл минь ариухан

Хаанаас ирсэн жаргал вэ чи минь
Хажууд чинь гуних эрхгүй юм болохоор
Хайрын тавилан учрал минь мөнхрөхөд
Хатан улирал өвлийн дуугаа дуулна аа
Хамгийн нандин итгэл минь ариухан

Чи минь намайгаа энхрийлээч, хайрлаач
Чимээгүй над руугаа хараад зөөлөн инээмсэглээч
Үнэн дурласан сэтгэлийн жолоогоо
Дийлэхгүй нь ээ хонгор минь, хайрт минь
Үнэхээр би чинь чамдаа хайртай
Хамгаас нандин итгэл минь ариухан

Чи минь намайгаа энхрийлээч, хайрлаач
Чимээгүй над руугаа хараад зөөлөн инээмсэглээч
Үнэн дурласан сэтгэлийн жолоогоо
Дийлэхгүй нь ээ хонгор минь, хайрт минь
Үнэхээр би чинь чамдаа хайртай
Хамгаас нандин итгэл минь ариухан

Sign Up for Our Newsletter