Бичүү – Би чамд

Өөрийн бүхнээ, дурлалын үгээ
Догдлон уулзах үдшийн болзоог
Наддаа зориулаач, энхрий хонгор минь

Хайрт минь, тэр өдрүүдээ санаж байна уу
Зүүднээс зүүдэнд хайрлагдсан хонгор минь бүхнийг марталгүй
Хайртайгаа чамтай аз жаргалтай алхахсан
Хамгийн гэгээн үеэ санаж байна уу

Амраг минь, энэ л дууг минь сонсож байна уу
Эрхлүүлэн эрхлүүлээд ч уйдамгүй энхрий чи минь, огтхон ч гунилгүй
Надтайгаа өчүүхэн ч зоволгүй хамт байснаа
Нандин хайрын эзэн чи минь үгүйлж байна уу

Өөрийн бүхнээ, дурлалын үгээ
Догдлон уулзах үдшийн болзоог
Наддаа зориулаач, энхрий хонгор минь
Өөрийн бүхнээ, дурлалын үгээ
Догдлон уулзах үдшийн болзоог
Наддаа зориулаач, энхрий хонгор минь

Үргэлж би дэргэд чинь
Аз жаргалаа хайрладаг
Үнэнчээр хажууд чинь үлдсэн
Үүрдийн хайранд чинь жаргая аа

Дурлал минь чамайг өөрөөс минь нэхэх юм
Дурлан дурлавч ханамгүй намайг уяраасан чи үргэлж минийх
Мөрөөдлөөс ирсэн гэрэлт дурлалын цэцэг минь
Мөнхөд гундалгүй нахиална гэснээ санаач чи

Өөрийн бүхнээ, дурлалын үгээ
Догдлон уулзах үдшийн болзоог
Наддаа зориулаач, энхрий хонгор минь
Өөрийн бүхнээ, дурлалын үгээ
Догдлон уулзах үдшийн болзоог
Наддаа зориулаач, энхрий хонгор минь
Өөрийн бүхнээ, дурлалын үгээ
Догдлон уулзах үдшийн болзоог
Наддаа зориулаач, энхрий хонгор минь

Sign Up for Our Newsletter