Аажмаар тэр гэрэл асдаг
Аажмаар тэр гэрэл асна
Харанхуйн дунд анивчих тэрхэн ганц одыг
Хааяа даа би сэтгэл дотроо хардаг
Бороо болон асгармаар байх юм
Салхи болон шуурмаар байх юм
Цас болон хайлмаар байх юм
Сэтгэл болон алга болмоор байх юм
Зүүдээ би өөрөө л мэдэрдэг
Зүрхээ би өөрөө л сонсдог
Зүггүйхэн төсөөрөх тэрхэн бодлуудтайгаа
Навчсаар би цаг хугацааг элээсээр
Бороо болон асгармаар байх юм
Салхи болон шуурмаар байх юм
Цас болон хайлмаар байх юм
Сэтгэл болон алга болмоор байх юм
Бороо болон асгармаар байх юм
Салхи болон шуурмаар байх юм
Цас болон хайлмаар байх юм
Сэтгэл болон алга болмоор байх юм