Татар – Хайрыг хүндэл

Тэрээр хулгай сайн хийнэ өөрийн чадал хэрээр
Сантехникч нэрээр хүний хөрөнгө орон гэрээр
Үнэ цэнэтэй дэл сул юм үнэхээр их эрж хайдаг
Тэр их айдаг тэр цагдаагаас эмээж байдаг
Түүнд боломж гарвал айлын хаалгыг
Үлгэрийн юм шиг нээнэ шд гээнэ шд
Ажилаа дуусгаад яг л тэнд ул мөр үлдээнэ шд
Тэр этгээд өөрийн ажлыг нэг иймэрхүү маш их сайн хийдэг
Айлын үүдэнд ажлаа дуусгаад сүүлд нь нусаа нийдэг
Зөв шударга амьдарч байна хэмээн мөрөөдөх дуртай
Харамсалтай нь хулгай хийхдээ арай илүү уртай
Бусдыг бодвол хүнлэг сэтгэл эелдэг даруу зантай ч
Ганц сурсан юм нь энэ юм болохоор тэр хулгайч
Өөрийн болчимгүй нэгэн алдаа дутагдлын эрхээр
Ийм нэгэн замаар амьдрах болсон хатуу бэрхээр
Тэр муу нэртэй хүмүүс түүнийг хардаж сэрдэж гүтгэнэ
Амьдрал хатуу болох тусам амьдралын төлөө зүтгэнэ

Бусдын хайрыг хүндэл
Хайраа нээсэн сэтгэл шүү дээ зөвхөн хайртай хүндээ л
Бусдын хайрыг хүндэл
Хайртай гэсэн сэтгэлийг нь битгий гомдоо
Бусдын хайрыг хүндэл
Бусдаас хайрыг хүртэхэд гэмгүй учир үүндээ л
Бусдын хайрыг хүндэл
Түүний хайрыг хүндэлсэн бол шал ондоо

Хөрш айлын хүмүүс ажилдаа явж байхад тэр ганцаар завтай
Ийм амьдрал түүнд таалагдахгүй байгаа нь лавтай
Ийм амьдрал нэгэн бодлын тэрүүхэн тэндээ давгүй
Нөгөөтэйгүүр харамсалтай сэтгэл санаа тавгүй
Тэр уг нь хөгшин болсон ээжий аавдаа хайртай
Тооны олимпиадын баярын бичиг хоёрдугаар байртай
Дунд сургуульд байхдаа онц сурдаг л байсан
Дурлаж явсан хайрлаж явсан найз охинтой байсан
Гэтэл найз охиндоо хаягдаад бүгдийг дотроо бодсон
Юу бодож тэгсэн юм бол бүгдийг орхиод одсон
Тэр охиныг үнэн сэтгэлээсээ хайрладаг байж дээ
Хөвгүүн одоо ийм хүн охин яаж мэдэхэв дээ
Түүний нулимс газар уналгүй хацартаа нэвчсэн
Зөвхөн хайртай охин гэсэн сэтгэлээ тэвчсэн
Тэр ингэж удаан тэвчиж чадахгүйгээ мэдсэн
Иймээс бүгдийг орхиж явахаар шийдсэн

Бусдын хайрыг хүндэл
Хайраа нээсэн сэтгэл шүү дээ зөвхөн хайртай хүндээ л
Бусдын хайрыг хүндэл
Хайртай гэсэн сэтгэлийг нь битгий гомдоо
Бусдын хайрыг хүндэл
Бусдаас хайрыг хүртэхэд гэмгүй учир үүндээ л
Бусдын хайрыг хүндэл
Түүний хайрыг хүндэлсэн бол шал ондоо

Түүний сэтгэл санаа одоо дээсэн дөрөө
Тэр өөрөө сайн муу үйлийн ялгаа зөрөө
Тэр хөөрхий найз охиндоо хаягдлаа гээд хуруу гараа зүсээгүй
Түүнийг ийм байдалд оруулахыг тэр охин хүсээгүй
Төрсөн нутаг эх орон ижий ааваа голов уу
Эсвэл түүний бүгдийг орхиод одсон нь охиноос болов уу
Тэр уг нь ингэх ёсгүй байсан буруудсан
Яаж ч хичээсэн зам нь уруу болохоор уруудсан
Хүүгээ харсан эхийн зүрх улам бүр сэдэрсэн
Ижий ааваа маш их санасанаа тэр сая мэдэрсэн
Нүдэндээ нулимстай зүрхэндээ шархтай тэр хоёрыг харсан
Өөрийн эрхгүй нулимс урсаад нүдээ алгаараа дарсан
Харь хүний нутагт удаан байж чадалгүй зутарчээ
Аав ээжээ орхисондоо өөрөө өөртөө гутаржээ
Харийн нутагт ядарч туйлдаа хүрээд цуцсан
Эжий аавтайгаа сайхан байсан цагаа санаад санагалзан буцсан
Тэр охины төлөө зовж шаналаад юунд хүрэв дээ
Охиноос болж хэний амьдрал сүйрэв дээ
Үр минь хэмээн явсаар байсан ижий ааваа хүндэл
Үүнд л учир бий бусдын хайрыг хүндэл

Бусдын хайрыг хүндэл
Хайраа нээсэн сэтгэл шүү дээ зөвхөн хайртай хүндээ л
Бусдын хайрыг хүндэл
Хайртай гэсэн сэтгэлийг нь битгий гомдоо
Бусдын хайрыг хүндэл
Бусдаас хайрыг хүртэхэд гэмгүй учир үүндээ л
Бусдын хайрыг хүндэл
Түүний хайрыг хүндэлсэн бол шал ондоо

Sign Up for Our Newsletter