Zaya, Nomi – Wake up

Давхиад явах уу, дайраад байх уу
Дахиад уух уу, уугаад бас барих уу
Нэг л ядсан нарийн давчуу замтай хэрнээ яаруу
Ууртай, завгүй, дайрсан хөлчүү тэгээд чадвар тааруу
Уралдана шуудрана бөглүү, нарийн зам дээрээ
Зууралдана дайрна шахна, явахгүй замын гэрлээрээ
Шууд дарна хараад нөгөө л таксинууд нээрээ
Уруудна биесээ хүндлэх харилцаа нь тэр чигээрээ
Утсандаа биш урдах замдаа хандуул анхаарлаа
Уураараа бус ухаанаараа шийд хоорондох асуудлаа
Удлаа гээд үхэх биш яаралгүй тайван яв дөө
Эцэстээ тэд гуйна наана уриа лоозон бод доо
Аажуу явбал аяндаа хүрнэ гэдэг нь гэр бүлийн чинь төлөө
Саагуу яваад алдана өөрийн өрөөлийн амь эрх чөлөө
Олон бяцхан зүрх хохироод байна
Дахиж олдохгүй мэт гударсаар бай
Хичээлдээ гарсан бяцхан хүүхэд хариагүй байна гэртээ
Өдөржин уусан нэг муу гарт дайруулж гэнэ ээ
Өндөр хэргэн зэрэгтний хамаатан юм чинь ээ
Гээд улаан зоосоор хүний амийг үнэлнэ арайч дээ

Сэрээд өгөөч ойлгоод өгөөч
Үнэхээр зүрх бачуурч байна
Ухаарч хараач сэлүүхэн бодооч
Үхлээс хол байгаасай
Сэрээд өгөөч ойлгоод өгөөч
Үнэхээр зүрх бачуурч байна
Ухаарч хараач сэлүүхэн бодооч
Үхлээс хол байгаасай

Бүсээ зүүнэ зарим нь урдуураа биш ардуураа
Гэрлээ шилжүүлнэ тулж ирээд солино хол руугаа
Гэнэт эргэнэ ямар ч дохиогүй шургана сурамгай
Огцом урдуур дайраад хурдаа хасна дураараа
Шар гэрэл хурдаа хасах харин тэд нэмнэ
Урдаа хэнийг ч оруулахгүй хаазлан чичирнэ ээ
Сум шиг сүнгэнэн онгирч хурдаа зарим нь хэтрүүлнэ
Там руу явах тийзээ танил талаараа даруулна аа
Аархаж уурлаад шахаж дайраад
Зүтгэж шүргээд зүүгдэж чирэлдээд
Утсаа шүүрээд бичлэг хийгээд
Эргэж хэрэлдээд бөглөрөл үүсгээд
Хот хооронд яаран уралдана аа
Хол ойрын гэрлээрээ хэрэлдэнэ ээ
Хариуцлага тооцоод ирэхнээ
Архи руу буруугаа чихнэ ээ
Хором тутам амь алдсаар
Дүүрнэ улам айх айдсаар
Хурдлах тусам гай ойртсоор
Хүлээхээ мэдэхгүй орооцолдсоор
Хүрд эргүүлдэг нь олширсоор
Хурд хэтрүүлдэг нь осолдсоор
Ээ та минь, яараад яахав эрүүл харь гэртээ
Ээлж дараагаараа дайралгүй хүндлээч нэг нэгнээ
Эргэцүүлэн бодож тавиач төмрөөс дээр хүнээ
Ээж аавын бяцхан үрс аюулгүй байг ээ

Сэрээд өгөөч ойлгоод өгөөч
Үнэхээр зүрх бачуурч байна
Ухаарч хараач сэлүүхэн бодооч
Үхлээс хол байгаасай
Сэрээд өгөөч ойлгоод өгөөч
Үнэхээр зүрх бачуурч байна
Ухаарч хараач сэлүүхэн бодооч
Үхлээс хол байгаасай

Чиний хийсэн ганцхан буруу алхам
Хэн нэгнийг ирээдүйгүй болгох шалтгаан
Эсвэл өнчрүүлж амьдралаас нь залхаана
Хүн бүр хариуцлагатай байцгаая

Сэрээд өгөөч

Sign Up for Our Newsletter