Mekh ZakhQ – Жингүйдэл

Жингүйдэж байна, жингүйдэж байна
Жингүйдэж байна, жингүйдэж байна би
Тун таатай байна энд, жингүйдэж байна
Тун таатай байна энд, жингүйдэж байна

Яагаад ч юм одоо тайвшралыг мэдэрч байна энд
Агаар мандлаас огторгуйд сарыг хэтэрч байна тэнд
Хөгжмөө чангалаад биеэ суллаад нүдээ аниад хэвт
Амьсгаагаа гүн аваад гарга юу мэдэрч байна чи

Жингүйдэж байна, жингүйдэж байна
Жингүйдэж байна, жингүйдэж байна би
Бухимдал маань тэнд, аз жаргал маань энд
Нүүр дүүрэн инээмсэглэлтэй жингүйдэж байна би

Өглөө бүр амьдрал яг эхнээсээ эхэлж байгаа юм шиг тайван
Өөдрөгөөр харахын тулд өөрөөсөө сайхан зүйлийг л эрж хайдаг
Зарим нэг муу зүйлсийн татах хүчнээс намайг чөлөөлдөг аажмаар
Сохор хүн хараа орж дүлий хүн сонсох мэт мэдрэгдэх таашаал
Жингүйдэл бол ядарсан цагт намайг нойрсуулах маш хүчтэй нойрны эм
Жингүйдэл бол бүх цаг үед илбэ шиг өөрчилнө бүх эргэн тойрныг чинь
Жингүйдэл бол эрх чөлөө гэж хашхирмаар байгаа хэн нэгэн энэ дууг
Жингүйдэл бол гэж надтай цуг дуулна манай гарагийн жингүйдэгчид бүгд

Надад итгэ амьдрал гэдэг чиний сэтгэлд
Яг одоо төрж байгаа торгон мэдрэмжийг хэлдэг
Надад итгэ амьдрал гэдэг чиний сэтгэлд
Яг одоо төрж байгаа торгон мэдрэмжийг хэлдэг

Цаг хугацаа гэж үгүй ээ
Маш удаан мэдэрсэн
Жингүйдлийн ертөнцөд
Бодит амьдралаас шилжинэ хааяа /тун таатай байна энд/
Бүгд инээмсэглэнэ жаргалтайгаар /тун таатай байна энд/
Хонгор минь биеэ сул тавиарай

Яагаад ч юм одоо тайвшралыг мэдэрч байна энд
Агаар мандлаас огторгуйд сарыг хэтэрч байна тэнд
Хөгжмөө чангалаад биеэ суллаад нүдээ аниад хэвт
Амьсгаагаа гүн аваад гарга юу мэдэрч байна чи

Жингүйдэж байна, жингүйдэж байна
Жингүйдэж байна, жингүйдэж байна би
Бухимдал маань тэнд, аз жаргал маань энд
Нүүр дүүрэн инээмсэглэлтэй жингүйдэж байна би

Өдөр тутмын тэр зовлондоо дарагдсан хэн нэгнээс шалтгаалсан амьдралаас хол
Радио бас телевизор интернэт гар утас олон хүн хөлхсөн гудамжнаас хол
Мөнгө төгрөг зээл өр бас тэнд гялалзах ногоон гэрэл рүү тэмүүлэх түгжрэлээс хол
Инстаграм фэйсбүүк твиттэр шэйр лаяк цахим амьдралын сэтгэгдлээс хол

Мөнгө нэр алдраас ХОЛ
Улс төр нийгмээс ХОЛ
Баян ба ядуу
Бүгд надад хамаагүй
Би мэдэрч байна маш
Өндөрт нисч байна бас
Татах хүчнээс гарч
Жингүйдэж байна би

Хэн ч хэзээ ч хэлээгүй тийм
Гэж хэлж огт болдоггүй
Нүд түүний цаад ертөнцийг
Хайр түүний жинхэнэ утгыг
Зөв ойлго өөрийгөө хэн
Байх ёстойгоо төсөөллийн
Дээд сэрэл мэдрэмжээр мэдрэхэд мэдэрдэг мэдрэмж

Цаг хугацаа гэж үгүй ээ
Маш удаан мэдэрсэн
Жингүйдлийн ертөнцөд
Бодит амьдралаас шилжинэ хааяа /тун таатай байна энд/
Бүгд инээмсэглэнэ жаргалтайгаар /тун таатай байна энд/
Хонгор минь биеэ сул тавиарай

Яагаад ч юм одоо тайвшралыг мэдэрч байна энд
Агаар мандлаас огторгуйд сарыг хэтэрч байна тэнд
Хөгжмөө чангалаад биеэ суллаад нүдээ аниад хэвт
Амьсгаагаа гүн аваад гарга юу мэдэрч байна чи

Жингүйдэж байна, жингүйдэж байна
Жингүйдэж байна, жингүйдэж байна би
Бухимдал маань тэнд, аз жаргал маань энд
Нүүр дүүрэн инээмсэглэлтэй жингүйдэж байна би

Sign Up for Our Newsletter