Зүгээр л байсан зүрх сэтгэлийг
Яаж чи ингэж догдлуулж чадав аа
Танихгүй хэвээрээ үлдчихгүй
Намайг юунд дурлуулчхав даа
Байж л байсан жирийн өдрүүдийг
Яаж чи ингэж өөрчилж чадав аа
Мэдэхгүй хэвээрээ зөрчихгүй
Чамайг юунд би харчхав даа
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ ээ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй
Урсан өнгөрөх хором бүхнийг
Ганцаараа би яаж туулаа вэ
Нуугаад явсан хайраа
Чамдаа л өгөх л байж дээ
Харанхуйд нуугдах тэр гэрлийг
Хайраараа би асаах л байж дээ
Надаас өөр хэнээс ч авахгүй
Нандин бүхнийг чамд амлая
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ ээ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ ээ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа чи шивнээрэй
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ ээ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй