Зөвхөн бие биенээ хайрлая
Чамдаа би хайртай
Хамтдаа хайрын домог болъё
Чи минь сонсооч
Энэхэн үгийг чамдаа хэлэх гэж яарсан гэвч
Эхлээд яагаад гэдгийг зүрхээрээ хэлье чамдаа би
Хамт хөтлөлцөөд явахад зүрх минь тогтохгүй
Хорвоо дээр хамгийн жаргалтай эр хүн би болж
Хөөрхөн хонхойдог хацар чинь үнсээч гээд
Уруулыг минь дуудаад байх шиг санагдах юм
Ийм болохоор би чамдаа хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ зөвхөн бие биенээ хайрлая
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх гэгээн домог болсон
Чамдаа би хайртай
Үнсэхдээ би чинь нүдээ анихыг хүсдэггүй
Үнсүүлж байхдаа чи минь дэндүү хөөрхөн харагддаг шүү
Хайртай шүү гэж намайг аяархан шивнэх бүрт
Ичингүйрэн намайг тэврээд би ч бас гэдэг
Чамаас өөр хэн нэгнийг хайрлаж чадахгүй би
Энгийн хэрнээ эрхэмсэг чи сахиусан тэнгэр
Ийм болохоор чамдаа би хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ зөвхөн бие биенээ хайрлая
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх гэгээн домог болсон
Биднийг хамт байхад өвлөөр хун чуулдаг
Бидний хайрын түүхийг хүн бүхэн дурсдаг
Тийм агуу хайрыг үлгэр мэт зохиогоод
Тэнгэрт биш орчлон дээр хайрандаа жаргая
Ийм болохоор чамдаа би хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ зөвхөн бие биенээ хайрлая
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх гэгээн домог болсон
Зөвхөн бие биенээ хайрлая
Чамдаа би хайртай
Хоёул хамтдаа
Гэгээн домог болъё