Rokit Bay – Бор арьст Гамп

Тийм ээ, энэ бараг мөн байх даа
Эмээгийн яриад байсан мөн байх даа
Энэ лав бараг хорвоогийн хамгийн хөөрхөн
Эмэгтэй хүн байх даа
Гэж би мэлрэн цөм гайхлаа
Дурлал гэдэг энэ юм байх даа
Түүнийгээ дандаа зүүдэлчхээд байсан нь
Заяаны хань гэсэн зөн байхдаа
Даанч тэр сүнсэнд сайн
Надад баригдахгүй муужгай муур
Тэгэхээр ер нь дэмий нэр нь Дэми
Дэлгэцээр уулзахаас өөр арга алга
Сэтгэлээр унаад бараг балгачихсан дарс
Анхны модыг минь өгсөн бүсгүй
Надад залгачихсан нарс
Бүтдэггүй гэсэн үнэн юм байна лээ
Алсын зайны харьцаа
Хорьж болдоггүй хоёрдугаар ангийн дурлал
Анхны хайрын хавьцаа
Авч болдоггүй зүйл гэж байдаг юм байна лээ
Хүрсэн миний уур
Зурагтаар гарахдаа миний зүрхийг
Зүссэн Demi Moore

Эмээ минь хэлэхдээ өөрийнхөө яг ихэр шиг
Хань ижилтэй болчихвол амьдрал яг л чихэр шиг
Байдаг юм тэгэхээр миний хүү чи
Заяаныхаа ханийг олчихвол
Хэрвээ тэр чинь чинийх болчихвол
Наалдан пад шиг наалдаад ав

Нэг охин байсан юм аа, сэтгэл нь зөөлхөн
Оюун гэдэг лаг, сэргэлэн хөөрхөн
Saw you in the club, saw you in the club
You were dancing with somebody
Даанч тэр араас нь гүйдэг наян хүнтэй, fuck
81-дэх нь болоод яах юм, хайран үнэтэй цаг
Гэж бодсон ч гэсэн, танилцxаар очсон яадаг юм
Сайн уу, сайн уу, сайн уу юу байна даа?
Маньдаа наадах охиноо өгөөд, цаашаа гүй бандиа
Миний эмэгтэй хүнтэй ярих техникийг
Форэст Гаампийн теннис шигийг мэдэхгүй л байна даа
Ах нар намайг шоолно бага байхад
Чиний найз охин чинь чиний энэ муу PC гэж
Амьдралд минь хоёр Оюун байсан
Гэвч тэдний аль нь ч хиймэл оюун байгаагүй Сиси гэж
Хатан хааны кино гардаг байхад түүний ядам хурууг
Сүй тавих цагариг руу хийчихье гэж
Бодож байсан ч хэдэн жилийн дараа энэхүү бодол арилж
Бие бие лүүгээ орилж гарсан, би чи гэж

Эмээ минь хэлэхдээ өөрийнхөө яг ихэр шиг
Хань ижилтэй болчихвол амьдрал яг л чихэр шиг
Байдаг юм тэгэхээр миний хүү чи
Заяаныхаа ханийг олчихвол
Хэрвээ тэр чинь чинийх болчихвол
Наалдан пад шиг наалдаад ав

Эмээ минь хэлэхдээ өөрийнхөө яг ихэр шиг
Хань ижилтэй болчихвол амьдрал яг л чихэр шиг
Байдаг юм тэгэхээр миний хүү чи
Заяаныхаа ханийг олчихвол
Хэрвээ тэр чинь чинийх болчихвол
Наалдан пад шиг наалдаад ав

Нэлээн хэдэн жил заяаны хань хайж
Гүйгээд л байлаа гүйгээд
Гүйгээд л байсан бартаатай замдаа
Дэвшилтүүд хийсэн үү бүү мэд
Арай гэж нэг хүн нүдэндээ олж хараад
Агаар дээр би томоор бунд зурав
Хариуд минь тэр над руу даллалаа гэсэн чинь
Юу вэ
Дунд хуруу

Олно гэдэг худлаа, олно гэдэг худлаа
Эмээгийн ярьсан бүсгүйг олно гэдэг худлаа
Олно гэдэг худлаа, олно гэдэг худлаа
Ганцаар ердөө л хоёр жил болно гэсээр удлаа

Олно гэдэг худлаа, олно гэдэг худлаа
Заяаны ханийг замаас олно гэдэг худлаа
Олно гэдэг худлаа, олно гэдэг худлаа
Энүүхэнд байх байх гэсэн хол юм тэгэхээр буцлаа

За за, би харилаа

Sign Up for Our Newsletter