Сэрчмаа – Эрх саран

Оддын дунд зугаалах эрх саран
Орой бүр хайрын үлгэр ярина
Ханашгүй тэр үлгэрийн
Ханхүүг би зүүдлэнэ
Яг дэргэд минь байх шиг
Ялгуун саран эрхэлнэ
Ханашгүй тэр үлгэрийн
Ханхүүг би зүүдлэнэ
Яг дэргэд минь байх шиг
Ялгуун саран эрхэлнэ

Yйтэн хуар шиг толбот эрх саран
Yдэш бүхэн чиний тухай ярина
Зүйрлэшгүй тэр жаргалын
Зөн совингийн аялгуу
Дэргэд байгаа юм шиг
Тэргэл саран эрхэлнэ
Зүйрлэшгүй тэр жаргалын
Зөн совингийн аялгуу
Дэргэд байгаа юм шиг
Тэргэл саран эрхэлнэ

Хайрт минь тэр сарыг хар даа
Хайрын тэргэл сартай ярь даа
Дулаан уруул шиг
Дурлалын саран
Дуунд минь наадна
Дуу шиг энэ хорвоод
Эрх саран эрхэлнэ
Дулаан уруул шиг
Дурлалын саран
Дуунд минь наадна
Дуу шиг энэ хорвоод
Эрх саран эрхэлнэ

Бодлыг минь аргадах ухаант эрх саран
Болор жүнз мэт дарсны тухай дуулна
Хайрын тэр дарсны
Халуун илч зүрхэнд цутгана
Миний саран хүлэг
Сэтгэлийг минь илчилнэ
Хайрын тэр дарсны
Халуун илч зүрхэнд цутгана
Миний саран хүлэг
Сэтгэлийг минь илчилнэ

Хайрт минь тэр сарыг хар даа
Хайрын тэргэл сартай ярь даа
Дулаан уруул шиг
Дурлалын саран
Дуунд минь наадна
Дуу шиг энэ хорвоод
Эрх саран эрхэлнэ
Дулаан уруул шиг
Дурлалын саран
Дуунд минь наадна
Дуу шиг энэ хорвоод
Эрх саран эрхэлнэ

Хайрт минь тэр сарыг хар даа
Хайрын тэргэл сартай ярь даа
Дулаан уруул шиг
Дурлалын саран
Дуунд минь наадна
Дуу шиг энэ хорвоод
Эрх саран эрхэлнэ
Дулаан уруул шиг
Дурлалын саран
Дуунд минь наадна
Дуу шиг энэ хорвоод
Эрх саран эрхэлнэ

Sign Up for Our Newsletter