Жаргалсайхан, Оюунбилэг – Насан туршийн хайр

Тэнгэрийн хаяанаас наран мандах шиг
Талимааран инээсээр ороод ирээч
Нарны гэрэлд дэлбээлэх цэцэг адил
Найз нь чамайгаа баясан угтъя аа

Ундарсан хайраа хориод байж дийлэхгүй
Учирсан чамайгаа орхиод явж зүрхлэхгүй
Аргамжаатай юм шиг чиний л дэргэд байж
Алаг нүдэн чамайгаа жаргаан сууя аа

Огторгуйн уудмаас саран гийх шиг
Очтойхон инээсээр ороод ирээч
Сарны гэрэлд туяарах болор адил
Сайхан чамайгаа тольдон угтъя аа

Ундарсан хайраа хориод байж дийлэхгүй
Учирсан чамайгаа орхиод явж зүрхлэхгүй
Аргамжаатай юм шиг чиний л дэргэд байж
Алаг нүдэн чамайгаа жаргаан сууя аа

Буруу зөв хосолсон энэхэн хорвоод
Буян заяагаа ариун байлгаж
Наран саран мөнхөд гийх адил
Насны жаргалаа хамтдаа эдэлье

Ундарсан хайраа хориод байж дийлэхгүй
Учирсан чамайгаа орхиод явж зүрхлэхгүй
Аргамжаатай юм шиг чиний л дэргэд байж
Алаг нүдэн чамайгаа жаргаан сууя аа

Ундарсан хайраа хориод байж дийлэхгүй
Учирсан чамайгаа орхиод явж зүрхлэхгүй
Аргамжаатай юм шиг чиний л дэргэд байж
Алаг нүдэн чамайгаа жаргаан сууя аа

Sign Up for Our Newsletter