Цагийн байдал цаанаа л дүүрэн гунигтай
Цагийн зүүтэй зүрх минь цуг цохилно оо
Царай чинь надад дэндүү дотнохон
Санах мэдрэмж минь замхарч чадахгүй
Татах тамхиндaa сэтгэл ханахгүй
Чиний нислэгт би хоосон хоцорлоо
Орон зай минь чамдаа хэр их том бэ
Очих газарт чинь би хэн болох вэ
Нэг л зуны сэтгэл чинь
Нэгэн насных байгаасай
Чамайг үдэх хүнд байсан
Чанга орилмоор зүрх минь догдолж шатсан ч би
Чамд хэлэх үгээ олохгүй
Чам руу харц минь тогтохгүй
Чамайг тэврээд зөөлөн үнссэн
Буцах зам минь хоосон миний сэтгэл шиг
Буруу талаар зөрөх машинууд ганц нэг
Бодол шаналсан бүрхэг өдөр тэнгэрт
Дүүлэх шувууд зүг чигээ үл олох мэт
Хүрэх газар үгүй мэт эргэлдэнэ
Хүрэл зүрх минь чамайг үгүйлж ширтэнэ
Оршиж чадах болов уу би чиний сэтгэлд
Ондоо байгаа юм бол чи хэлнэ биз дээ
Нэгэн зуны дурлал минь
Нэгэн амьдрал болоосой
Чамайг үдэх хүнд байсан
Чанга орилмоор зүрх минь догдолж шатсан ч би
Чамд хэлэх үгээ олохгүй
Чам руу харц минь тогтохгүй
Чамайг тэврээд зөөлөн үнссэн
Орон зай минь чамдаа хэр их том бэ
Очих газарт чинь би хэн болох вэ
Нэг л зуны сэтгэл чинь
Нэгэн насных байгаасай
Чамайг үдэх хүнд байсан
Чанга орилмоор зүрх минь догдолж шатсан ч би
Чамд хэлэх үгээ олохгүй
Чам руу харц минь тогтохгүй
Чамайг тэврээд зөөлөн үнссэн