Rokit Bay – Аюултай бүс

Сайхан сайхан хүүхнүүд зөндөө олон гэхдээ
Тэр орон дотроо жудочин шиг зөндөө олон мэхтэй
Есөн шид нь бүрдсэн нэгэн халуу дүүгсэн бүсгүй
Хуруугаараа ч алж чадна залуучуудыг цусгүй
Анх би түүнийг гадаа цагаан сараар шинэлээд
Явж байхдаа харсан шууд л дурлачихсан
Сайхан сайхан өврөөр зөндөө олон тэнэлээ
Гэхдээ түүнийг бурхан тусад нь урлачихсан

Тэр бол аюултай бүс-гүй
Түүнийг наяулаа хүс-дэг
Гэвч түүнийг хэн ч дурлуулж чадаагүй

Зөвхөн царайлаг биш бас зүрх нь царайлаг
Сайхан түүний хажууд очсон хүний зүрх нь харайдаг
Түүний зөвхөн царай нь лаг биш бас зүрх нь царайлаг
Сайхан түүний хажууд очсон хүний зүрх нь харайдаг

Аюултай аюултай аюултай бүс-гүй
Хэн ч маргахгүй
Эрчүүд наяулаа түүнийг хүсдэг
Гэвч хэн ч дурлуулж чадаагүй
Тэр бол аюултай аюултай аюултай бүс-гүй
Хэн ч маргахгүй
Мянган баян залуучууд өөрсдийгөө
Түүнд борлуулж чадаагүй

Нөхрүүд эхнэрүүдээ түүнтэй харьцуулж ярихад
Тэдний эхнэрүүдийн чих нь халууцна дөө
Түүний нүдийг харвал согтоно харц нь сархад
Түүний хүүхдийг тээхэд бэлэн залуус зөндөө
Тэр бол үлгэр жишээ тэр бол үлгэр биш ээ
Нээрээ байдаг гэсэн бүгдээрээ хайдаг гэсэн
Дархан цаазат бүсгүйг олох юмсаан хүсэх юм
Харц тулсан хүний зүрх дэлбэ үсэрнэ түсхийн

Тэр бол аюултай бүс-гүй
Түүнийг наяулаа хүс-дэг
Гэвч түүнийг хэн ч дурлуулж чадаагүй

Зөвхөн царайлаг биш бас зүрх нь царайлаг
Сайхан түүний хажууд очсон хүний зүрх нь харайдаг
Түүний зөвхөн царай нь лаг биш бас зүрх нь царайлаг
Сайхан түүний хажууд очсон хүний зүрх нь харайдаг

Аюултай аюултай аюултай бүс-гүй
Хэн ч маргахгүй
Эрчүүд наяулаа түүнийг хүсдэг
Гэвч хэн ч дурлуулж чадаагүй
Тэр бол аюултай аюултай аюултай бүс-гүй
Хэн ч маргахгүй
Мянган баян залуучууд өөрсдийгөө
Түүнд борлуулж чадаагүй

Нэгэн удаа тэр зөвхөн инээмсэглээд л
Хүний аминд хүрсэн гэсэн чинээлэг айлд л
Бэр болно гэсэн бодол байдаггүй гэсэн
Тэр одооны ихэнх охидыг аальгүй гэсэн
Бас нэг удаа болсон явдлыг одоо яръя
Нэгэн ганц бие залуу бааран дотор шодоо барья
Гэж бодоод бүжиглэж байсан хүмүүс дундуур алхаж гэнэ ээ
Тэгтэл түүнийг хараад цэнхэр гэдгээ мартаж гэнэ ээ

Учир нь тэр бол аюултай бүс-гүй
Түүнийг наяулаа хүс-дэг
Гэвч түүнийг хэн ч дурлуулж чадаагүй

Зөндөө олон залуучуудын зүрхийг сугалсан
Тэр бол цуврал алуурчин түүнийг баривчлаач ээ
Яана аа одоо өглөө мартаад усанд орсон чинь
Түүний гарын үсэг бөгсөн дээрээс арилчихлаа ш дээ

Аюултай аюултай аюултай бүс-гүй
Хэн ч маргахгүй
Эрчүүд наяулаа түүнийг хүсдэг
Гэвч хэн ч дурлуулж чадаагүй
Тэр бол аюултай аюултай аюултай бүс-гүй
Хэн ч маргахгүй
Мянган баян залуучууд
Өөрсдийгөө түүнд борлуулж чадаагүй

Sign Up for Our Newsletter