Мянга мянган цэцэгс дэлгэрч байсан энэ гараг дээр
Мөнгөн борооны дусал бүр газарт шингэн нэвчиж эхлээд
Хөлөг онгоц далайд живээд хөрст дэлхий хуучин хэвээр
Солонгын энэ ертөнцөд бурхан чөтгөр хоёр айлчилж иржээ
Бурхан мэдээж хүнийг түрүүлж бүтээсэн гэж ярьдаг
Тэгвэл чөтгөрийн дүрмээр бол бие нь үлдэж сүнс нь хальдаг
Цэцэгсийн дундуур би гүйгээд
Хэрэгтэйг нь өөртөө түүгээд
Хэний ч хүрэхгүй газар цэцэгсийн ачаар би дүүлэн нислээ
Оддыг зориглон түүгээд амандаа хийлээ
Ходоодонд минь биш тархинд минь үүрд мөнхийн гэрэл гийлээ
Харанхуй бодлууд бүгд хийсээд
Хаа сайгүй түгэн одлоо
Хэзээ ч дахиж бодогдохгүйгээр алсын алсад хаян одлоо
Амар амгалангийн ертөнцөд амьдармаар байна
Ахиж эргэж харахгүйгээр тайван амьсгалмаар байна
Үүлэн чөлөөний наранг үүрд мөнхөд хармаар байна
Үсэг нийлүүлж сурсан насандаа эргээд очмоор байна
Үлгэрийн ертөнц нь таалагдаад
Үүрд мөнх байх юм шиг санагдаад
Үнэн зүйл худлаад дарагдаад
Өөрийгөө л зөвхөн аргадаад
Эрч хүч минь бүгд барагдаад
Өөрчлөгдөж байгаа нь харагдаад
Өмнөх өөрийгөө санагалзаад
Чөтгөрийн саналаас татгалзана