Нартай бас сартай гантай бас зудтай
Төрсөн нутаг минь дөрвөн улиралтай
Улс минь унхиагүй удирдагчидтай
Ардчилал нэртэй дарангуйлалтай
Уг нь ард түмэн нь хичээж байгаа
Хичээж байгаа нэгнээ төр засаг нь үргэлж эцээж байгаа
Хичээж байгаа нэгнээ хөлөө жийгээд
Эвшээж байгаа нь үргэлж ичээж байгаа
Хийснийгээ бол хэлэх хэлэхгүйгээр хэлцгээж байгаа
Ингэж л өөрсдийн атаа жөтөөг тэжээж байгаа
Унасныгаа бол дэвсэцгээж байгаа
Үүнийгээ Монгол хүний саруул ухаан гэцгээж байгаа
Үнэндээ бол Монгол хүмүүст салуул ухаан дутаж байгаа
Удаж байгаа
Монгол улс дэлхийн шившиг болоод удаж байгаа
Төрийн түшээд нь Монголын нэрийг
Хог шороотой хутгаж байгаа
Консул нь гадаадад хар тамхи зөөж байгаа
Үндсэн хуулийн цэц нь нисээд буухын хооронд бөгс базаж байгаа
Хүчин хийж байгаа хүн алж байгаа
Угаасаа Монголын төрд суурь ужиг гажиг байгаа
21-р зуунд бид модон жорлонд баасаар байна
Төр засаг нь ард түмнээ өдөр шөнөгүй шаасаар байна
Шударга бус нийгэмд иргэд хүчиндүүлсээр байна
Шорон дүүрсээр хүмүүс үхсээр байна
Юу ч алга амны билэг түй ч алга
Салбар бүр нь танил тал арын хаалга
Авилга авч өгч үзээгүй хүн алга
Эрүүл хүн алга эмчлүүлэх эмнэлэг алга
Хулгайчийг хулгайчаар солихоос өөр сонголт алга
Монголын байдал Венесуэлээс ялгаа алга
Хүнд нь хүндлэл хүлээц юу ч алга
Хүмүүст нь таалагдах юм нэг ч алга
Монгол хүний амьд явах эрх Монголд алга
Эрхтэн дутуу хүн энд амьдрах арга алга
Залууст боломж алга ажиллаад үнэлэмж алга
Болж бүтэж байгаа юм юу ч алга
Хурдны зам хийсэн гарц орцыг нь шаасан
Утаа зайлуулсан угаартуулж алсан
Иргэн хүн эмнэлэгийн хашаа налаад нас барсан
Энх цагт цэрэг эрс нь хуарандаа нүд анисан
Хоёрхон цагийн бороонд хот нь усаар дүүрдэг
Хог новш баас шээсээ цэвэр ус руу юүлдэг
Ингэж явсан ихэнх орнууд алсаараа сүйрдэг
Хамаг ард иргэд нь харь улсаар дүүрдэг
Монголд амьдрал алга Монголд амьдрах арга алга
Монголоос гаръя оръё гэхэд боломж алга
Монгол шиг сайхан улс уг нь хаана ч алга
Даанч болж бүтэж байгаа юм юу ч алга
Монгол шиг сайхан улс уг нь хаана ч алга
Даанч болж бүтэж байгаа юм юу ч алга
Монгол шиг сайхан улс уг нь хаана ч алга
Даанч болж бүтэж байгаа юм нээрээ юу ч алга