Он жилийн тэртээг эргэн харахаар
Олон зүйл бодол сэтгэлд ниснэ ээ
Орчлон дээр үзсэн бүхнээ санахаар
Оддын доор амьдрах сайхан
Мөрөөдөж амьдрах сайхан
Хүж дэлхийд хүн болж төрснөөс хойш
Хүсэл минь дандаа биелээгүй ч
Холын холоос өнгөрсөн үеэ харахаар
Мөрөөдөж амьдрах сайхан
Оддын доор амьдрах сайхан
Алсын оддыг сэмээрхэн ширтээд
Анир чимээгүйн дунд ганцаараа суухад
Ард үлдсэн олон жилүүд нүдэнд үзэгдээд
Намайг зовооно, нартад жаргал
Намайг зовооно, нартад жаргал
Нисэх мэт сар жилүүдийг үзэхээр
Нэг мэдэхэд олон намрыг үзэж дээ
Нарны доор туулсан бүхнээ бодохлоор
Оддын доор амьдрах сайхан
Мөрөөдөж амьдрах сайхан
Алсын оддыг сэмээрхэн ширтээд
Анир чимээгүйн дунд ганцаараа суухад
Ард үлдсэн олон жилүүд нүдэнд үзэгдээд
Намайг зовооно, нартад жаргал
Алсын оддыг сэмээрхэн ширтээд
Анир чимээгүйн дунд ганцаараа суухад
Ард үлдсэн олон жилүүд нүдэнд үзэгдээд
Намайг зовооно, нартад жаргал