Намайг дахиад өвтгөж чадахгүй ээ хайр гэдэг зүйл
Ганцаараа би удаан явсан болохоор байж тэнэгдүү
Олон залгаад хариу байхгүй утас чинь цэнэггүй
Орой болтол хүлээж байсан өдрүүд дахиад ирэхгүй

Олон тоо биш ганцхан тоон дээр төвлөрч хэсэг бодсон
Хүмүүсийн хэлсэн худал хуурмаг зүйлд нь итгэж согтсон
Тунгалаг нуурын усанд хог бохирдол нэлээн тогтсон
Борооны дусал цэвэршүүлж чадахааргүй хар болсон
Шаналахааргүй болсон, тэндээс өөрийгөө олсон
Аз жаргал гэрэл гэгээ хэсэг намайг хаяад одсон
Бүтэн зүйлийг мэдэрсэн, тал нь бүр алга болсон
Авч байгаагүй мэдрэмж энэ юу вэ нүдэнд нулимс торсон
Нулимс торсон шөнө бороонд зогсож норсон
Хамгийн эмо дуунуудыг тавиад тамхи асааж сорсон
Олон охиныг гомдоож сольсон дотроо өөрийгөө хорьсон
Дахиад зүүдлэх байх гэж найдсан ч саяхнаас зүүдлэхээ больсон
Шөнө залгаад чам руу очдог байсан хүнийг мартаагүй
Би бодсон бидний явах зам мэдээж бартаагүй
Анх удаа хайрлаж үзэж байж яаж алдаагүй
Явах юм, тэгэхдээ дараачийн хүн дээр бол алдаагүй
Намайг дахиад өвтгөж чадахгүй ээ хайр гэдэг зүйл
Ганцаараа би удаан явсан болохоор байж тэнэгдүү
Олон залгаад хариу байхгүй утас чинь цэнэггүй
Орой болтол хүлээж байсан өдрүүд дахиад ирэхгүй
Намайг дахиж өвтгөж чадахгүй ээ хайр гэдэг зүйл
Ганцаараа би удаан явсан болохоор байж тэнэгдүү
Олон залгаад хариу байхгүй утас чинь цэнэггүй
Орой болтол хүлээж байсан өдрүүд дахиад ирэхгүй
Бороо орсон ч гарахгүй, тамхи сорсон ч тайвшрахгүй
Танил таарсан ч мэндлэхгүй, 50 грамм ч нэмэргүй
Танай орцонд очихгүй, миний харцанд оч үгүй
Чамайг явахад хоосорсон, манайх ямар ч зочингүй
Тэнгэрт цэлмэг ч дотор минь бүрхэг үүлнүүд хуралдана
Тархи зүрх хоёр минь түрүүлж ирэх гэж уралдана
Үнэлэгдээгүй болохоороо сэтгэл тэнчээ бахардана
Үнэнг мэдэх нь гунигтай, нандин дурсамж бохирдоно
Чамайг зураг шиг болохоор чинь харсан болгон дурласан
Жоохон сурагч шиг байхаас чинь мэднэ, явсанд уурласан
Дээлийн торго шиг нандигнасан ч тэнд нь хулгана үүрлэсэн
Хүмүүс урагшилж байхад бид хоёр улам ухарсан
Олон зүйлийг амжаагүй, олон зуныг үзээгүй
Хаврын цэцэг, анхны бороо, өвлийн шөнийг үзээгүй
Олны шуугиан намжаагүй, хүний нүдийг гүйцээгүй
Хоёр сарын настай дурлал хойтон намрыг үзээгүй
(Намайг дахиад өвтгөж чадахгүй ээ хайр гэдэг зүйл)