Ар цармын цэцгүүд нь хө
Алаглаж ганхаад байна уу даа хө
Ар нутгийн чамдаа би
Аргагүй дасаад байна уу даа хө
Хойд энгэрийн цэцгүүд нь хө
Хонгортож найгаад байна уу даа хө
Хол нутгийн чамдаа би
Хосгүй дасаад байна уу даа хө
Дэлбээгээ дэлгэсэн цэцгүүд нь хө
Дэлгэрч ганхаад байна уу даа хө
Дэндүү хайрын сэтгэл нь ээ
Дэгжих амьдралд байна уу даа хө
Дэндүү хайрын сэтгэл нь ээ
Дэгжих амьдралд байна уу даа хө