Далантай – Бүстийн цэнхэр нуур

Оддын доор хуучрах эрт урьдын домогтой
Онгон уулаа тэврэх шиг ижий таны төрхтэй

Бүстийн цэнхэр нуураа санаад байна аа
Бүртийж хоцорсон ээжээ үгүйлээд байна аа

Сарны доор мэлтрэх ширгэх нь үгүй ундрагатай
Салхины аясаар хээтэх шилэн болор долгиотой

Бүстийн цэнхэр нуураа санаад байна аа
Бүртийж хоцорсон ээжээ үгүйлээд байна аа

Нарны доор бэдэртэх усны шувуудын ганганаатай
Нас нэмэх тоогоор ухаан бодол ургаатай

Бүстийн цэнхэр нуураа санаад байна аа
Бүртийж хоцорсон ээжээ үгүйлээд байна аа

Бүстийн цэнхэр нуураа санаад байна аа
Бүртийж хоцорсон ээжээ үгүйлээд байна аа

Sign Up for Our Newsletter