Жавхлан – Хөлгүй цэнхэр нуур

Тэнүүн цэнхэр нутгаа
Тэнгис далай нуураа
Ижий шигээ санаад
Эргээд ирлээ хүү чинь

Үнсээд угтах ээж минь үгүй ч
Өндөлзөөд тосох нутаг минь цэнхэртэнэ
Өмөлзтөл санах аав минь үгүй ч
Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана
Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана

Зэрэглээ мяралзсан талаа
Зэгс шуугисан нуураа
Буурай шигээ бодоод
Буцаад ирлээ хүү чинь

Үнсээд угтах ээж минь үгүй ч
Өндөлзөөд тосох нутаг минь цэнхэртэнэ
Өмөлзтөл санах аав минь үгүй ч
Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана
Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана

Хоёр нүдээ чилээн
Хорвоогоор нэл хайгаад чиг
Эргээд хэзээ ч ирэхгүй
Ижий, аав л хоёр минь

Үнсээд угтах ээж минь үгүй ч
Өндөлзөөд тосох нутаг минь цэнхэртэнэ
Өмөлзтөл санах аав минь үгүй ч
Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана

Үнсээд угтах ээж минь үгүй ч
Өндөлзөөд тосох нутаг минь цэнхэртэнэ
Өмөлзтөл санах аав минь үгүй ч
Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана
Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана
Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана

Sign Up for Our Newsletter