Одтойхон насандаа учраад онцлон онцлон ажсан чинь
Омголон зангаар ширвээд ширвээд нэг өнгөрсөн ч
Ондоогүй хайраа илчлээд учирлан учирлан дагахад минь
Орчлонг хамт туулах итгэл хайралсан даа чи минь
Идэрхэн насандаа ижилсэн дасаад бидэн хоёроо
Эрхэлж нэг туниж нэг явсан ч бие биендээ
Энгүй хайраа амтлан цэнгэсэн дээ цэнгэсэн дээ
Элбэрэл журмаа дээдлэн жаргасан даа жаргасан даа
Үдийн наран хэвийх насандаа эргээд нэг ажихад
Дөлгөөн харцаар угтаад мишээсэн дээ чи минь
Үрийн үрсээ хараад баясахдаа бидэн хоёроо
Өөрсдийгөө ч мартаад тэмүүлдэг дээ тэдэн лүүгээ
Оройн наран аргамжихыг насандаа эргэн нэг ажихад
Өвөр дүүрэн ч ачлал төгс түшиг минь болоо юу та
Өтгөн шаргал цайгаа дундаа тавиад хуучилсан
Өвөө эмээ гэгдээд жаргаж сууна уу бидэн хоёроо
Өтгөн шаргал цайгаа дундаа тавиад хуучилсан
Өвөө эмээ гэгдээд жаргаж сууна уу бидэн хоёроо