Урьхан хаврын төлийн дуу уянгалан эгшиглэсэн
Урд хойд саахалт айлууд ээлтэйхэн хаваржаад
Явуулын хүнээс мэнд асуун холоос ажсан
Амьдрал тэгшхэн малчин айл тайвуухан сайхан
Найртай зуны наадмын морьд үүрсэн янцгаасан
Айраг сөгнөн дэмбээ хөгжөөн дуутайхан зусаад
Настан буурлууд хууч дэлгэн хөөрөг зөрүүлсэн
Хорол тоонотой малчин айл амгалан сайхан
Тайвуу сэтгэл цайлган зангаараа байна
Талын бор малчин айл манайхан шүү дээ
Үнэний хорвоод хосгүй малчин заяа
Үйлс нь ариухан малчин миний Монгол оо
Налгар намрын хурим найр нь уянга эгшиглэсэн
Наргиан хөгжөөн бялхан хальгин тавтайхан намаржаад
Есөн хүслийн ерөөл тэгшлэн буян хайрласан
Эсгий туургатай малчин айл жаргалтай сайхан
Хөхөө өвлийн тэргүүн сарыг зөгнөн бэлэгшээсэн
Дээж цайгаа тэнгэрт өргөн өнтэйхөн өвөлжөөд
Хадагаа дэлгэн амар мэндээ угтан даатгасан
Дээдээс ерөөлтэй малчин айл тэнүүхэн сайхан
Тайвуу сэтгэл цайлган зангаараа байна
Талын бор малчин айл манайхан шүү дээ
Үнэний хорвоод хосгүй малчин заяа
Үйлс нь ариухан малчин миний Монгол оо
Тайвуу сэтгэл цайлган зангаараа байна
Талын бор малчин айл манайхан шүү дээ
Үнэний хорвоод хосгүй малчин заяа
Үйлс нь ариухан малчин миний Монгол оо
Миний Монгол
Бидний Монгол оо