Хурд –  13 ааш

Хэн хүнтэй би уулзмааргүй байна
Хэрүүл хайж би бухимдмааргүй байна
Уйлмаар ч үгүй дуулмаар ч үгүй байна
Усны жараахай шиг дуугүй л баймаар байна
Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна

Арван гурван аашаа би нуумааргүй байна
На на на на
Арван гурван аашаа би нуумааргүй байна
Амьдармаар ч үгүй, бас үхмээргүй байна

Инээж уурлах дур хүрэхгүй байна
Илүү дутуу үг унагамааргүй байна
Яриа хөөрөө дууссан юм шиг байна
Явах ирэх хүмүүс яршигтай л байна
Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна

Арван гурван аашаа би нуумааргүй байна
На на на на
Арван гурван аашаа би нуумааргүй байна
Амьдармаар ч үгүй, бас үхмээргүй байна

Намайг магтсан үг сонсмооргүй байна
Наадаж инээх найз надад хэрэггүй
Намайг муулсан үг сонсмооргүй байна
Наргиа цэнгээнд ч бүр ч дургүй хүрээд байна
Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна

Арван гурван аашаа би нуумааргүй байна
На на на на
Арван гурван аашаа би нуумааргүй байна
Амьдармаар ч үгүй, бас үхмээргүй байна

Арван гурван аашаа би нуумааргүй байна
Арван гурван аашаа би нуумааргүй байна
На на на на

Sign Up for Our Newsletter