Хон хэрээ зүүнээс ирээд үүдэнд буулаа
Хон хон дуугарна
Хол ойрын гэмтнээс болгоомжил гэж хэлэв үү
Бүү ай
Хар алаг шаазгай сүүлээ сэгсчин тонгочно
Шаг шаг дуугарна
Хэл амнаас хол бай гэж та шившиж хэлэв үү
Бүү ай
Ижий минь үрдээ зовиноод
Эртлэх нарнаар сүүгээ та өргөв үү
Ижий минь сэтгэл нь зовиноод
Эргэлзэлгүй үрдээ нисээд ирэв үү
Дэрст хөндийд дээдэс тогоруу
Дээшлэн ниснэ дэрлэн дуугарна
Дээд тэнгэрийн хур нь айсуйг үрдээ хэлэв үү
Хүү нь сайн
Хар үүл нь багшран хуралдаад
Аянгалан дуугарна
Асгаран шаагина
Хар ухаанд хайрлах сэтгэл үлдээж өгөв үү
Бүү ай
Ижий минь үрдээ зовиноод
Эртлэх нарнаар сүүгээ та өргөв үү
Ижий минь сэтгэл нь зовиноод
Эргэлзэлгүй үрдээ нис гээд хэлэв үү
Сэр сэрхэн салхи нь исгэрээд
Итгэл асна эрмэлз гэв үү
Сэтгэлээр өөдрөг яв гэж ээж минь шивнэв үү
Хүү нь сайн
Цагаан шонхор тоонон дээгүүр эргэн ниснэ
Эрчлэн шумбана
Цагийг эвхээд онгод хийморийг тээгээд ирлээ
Энэ их хувь заяа
Ижийн минь хатан ухаан
Эгэл үрсдээ амин эрдэнэ билээ
Энэ их хувь заяа
Ижийн минь хатан зориг нь
Эх дэлхийн энгүй хүч нь билээ