Тэр гарч ирэхдээ олны нүдийг цочоосон
Тэс өөр ертөнц түүнд үзэсгэлэнтэй харагдсан
Тэвчээргүй нэгэн түүнд хүрэх гэж оролдоод
Тэнэг үйлдэл түүнийг тухгүй болгожээ
Тэр чоно шиг
Awoo гэж улиад
Ой мод руугаа буцаад орчихсон
Тэр чоно шиг
Awoo гэж улиад
Ой мод руугаа буцаад орчихсон
Хүсээгүй хүмүүн хөвчийн ойгоор зочилжээ
Хүзүүндээ зүүсэн гитар нь гайхалтай харагдсан
Хүнгэнсэн хөгжимд хүчтэй зүрх нь цохилжээ
Хүнээс нуугдах түүнийг гунигтай болгосон
Тэр чоно шиг
Awoo гэж улиад
Ой мод руугаа буцаад орчихсон
Тэр чоно шиг
Awoo гэж улиад
Ой мод руугаа буцаад орчихсон
Ахиад би харахгүй уусна, үзэсгэлэн гоо
Дахиад би сонсохгүй дуусна, уянгат хоолой
Уулыг тойроод би хайсан, хараагүй
Уудам орчлон хармалсандаа нуусан
Ахиад би харахгүй үзэсгэлэн гоо
Дахиад би сонсохгүй уянгат хоолой
Уудам орчлон хармалсандаа нуусан
Ахиад би харахгүй үзэсгэлэн гоо
Дахиад би сонсохгүй уянгат хоолой
Уудам орчлон хармалсандаа нуусан