Дотоод эрчим хүч минь илүүдвэл
Дэлхийн хөрсөнд алгаа хүргэнэ
Ухаан санаа минь самуурвал
Уулын оргилд гарч дуу аялна
Хүсэл мөрөөдөл минь биелбэл
Хүзүүнээсээ олс углана
Амьдрал утгатай санагдвал
Архи сархдыг хэсэг зооглоно
Жаргал цэнгэл халиад ирвэл
Жаран хөлтэй хорхой тэжээнэ
Зовлон гуниг хэтрээд ирвэл
Завь үйлдэж голоор аялна
Хүсэл мөрөөдөл минь биелбэл
Хүзүүнээсээ олс углана
Амьдрал утгатай санагдвал
Архи сархдыг хэсэг зооглоно