Яагаад үргэлж хүлээдгээ би мэдэхгүй
Ягаан шаргал цэцэгс хүрээлсэн сандал дээр
Дурсамж бүрээ нээгээд тэнд нисмээр
Дургүйхэн хагацсан тэрхэн бүдэг хором
Хүлээж байсан мэт энэ өдрийг
Хүрэн сандал руу яаран гүйнэ
Нисэх мэт дэргэд чинь ирдэг байсан
Нийлж байгаа үүлс бороо болж дуссан
Нэг л өдөр навчис шарлахыг харсан
Нэхэж өгсөн бээлийг би өвөл бүр хадгалсан
Яаран гүйж байхдаа ч би мартахгүй
Ямар нэг зүйл намайг орхино энэ газарт
Бүхнийг мартах хүслээ данан хөвмөөр
Бүх л бие мартаагүй чамаас үлдсэн дурсамж
Хүлээж байсан мэт энэ өдрийг
Хүрэн сандал руу яаран гүйнэ
Нисэх мэт дэргэд чинь ирдэг байсан
Нийлж байгаа үүлс бороо болж дуссан
Нэг л өдөр навчис шарлахыг харсан
Нэхэж өгсөн бээлийг би өвөл бүр хадгалсан
Хүлээж байсан мэт энэ өдрийг
Хүрэн сандал руу яаран гүйнэ
Хүлээж байсан мэт энэ өдрийг
Хүрэн сандал руу яаран гүйнэ
Нисэх мэт дэргэд чинь ирдэг байсан
Нийлж байгаа үүлс бороо болж дуссан
Нэг л өдөр навчис шарлахыг харсан
Нэхэж өгсөн бээлийг би өвөл бүр хадгалсан