Үүрээр орсон бороо
Өглөө арилаагүй байхад
Өнчрөөд үлдсэн хайр минь
Өр зүрхийг шимшрүүлэн байна
Хайраа илчилж амжаагүй ч
Хонгор чамдаа би хайртай шүү
Хүсэл мөрөөдөл минь биелээгүй ч
Охин чи миний хайр
Шинэхэн цасны ширхэг
Бүлээцэж амжаагүй байхад
Шүлэг дуунд мөнхөрсөн хайр минь
Сэмхэн ирээд буцав уу
Хайраа илчилж амжаагүй ч
Хонгор чамдаа би хайртай шүү
Хүсэл мөрөөдөл минь биелээгүй ч
Охин чи миний хайр
Сэтгэлд дотно санагдана аа
Ийм нэгэн хайр
Энхрий сэтгэлээр дутсан
Илчилж амжаагүй хайр минь
Намраар гандсан навчис
Унаж амжаагүй байхад
Насандаа ч мартамгүй хайр
Намайг тойроод одов уу
Хайраа илчилж амжаагүй ч
Хонгор чамдаа би хайртай шүү
Хүсэл мөрөөдөл минь биелээгүй ч
Охин чи миний хайр
Хайраа илчилж амжаагүй ч
Хонгор чамдаа би хайртай шүү
Хүсэл мөрөөдөл минь биелээгүй ч
Охин чи миний хайр