Санаж байна уу, хайрт минь
Бие биедээ амлаж байсныг
Сайхан үгс үүрд биднийх байг
Хайр дурлал минь ингэж эхэлснийг
Чамайг ширтэх болгондоо би хайр мэдэрч
Хайрынхаа төлөө бүгдийг
Бүгдийг зориулдаг байж дээ
Мартаж чадахгүй нь зүрх сэтгэл минь
Мананд төөрсөн ч чамайг л бодно, мөнхөд чамайг би
Үүрийн гэгээ, тунгалаг цолмонт минь
Үнэнч зүрхний зовлонг ойлгоод
Үүрд хамт байгаач, хайрт минь
Итгэж байна уу дурлалд минь
Энэ бүхэн үнэн байсныг
Эргэж ирэхийг чинь би мөрөөдөж
Энэ хорвоог чамтай чамтай л туулахсан
Чамайг ширтэх болгондоо би хайр мэдэрч
Хайрынхаа төлөө бүгдийг
Бүгдийг зориулдаг байж дээ
Мартаж чадахгүй нь зүрх сэтгэл минь
Мананд төөрсөн ч чамайг л бодно, мөнхөд чамайг би
Үүрийн гэгээ, тунгалаг цолмонт минь
Үнэнч зүрхний зовлонг ойлгоод
Үүрд хамт байгаач, хайрт минь
Мартаж чадахгүй нь зүрх сэтгэл минь
Мананд төөрсөн ч чамайг л бодно, мөнхөд чамайг би
Үүрийн гэгээ, тунгалаг цолмонт минь
Үнэнч зүрхний зовлонг ойлгоод
Үүрд хамт байгаач, хайрт минь
Мартаж чадахгүй нь зүрх сэтгэл минь
Мананд төөрсөн ч чамайг л бодно, мөнхөд чамайг би
Үүрийн гэгээ, тунгалаг цолмонт минь
Үнэнч зүрхний зовлонг ойлгоод
Үүрд хамт байгаач, хайрт минь