Гунигтайхан харцанд минь гангар хун шиг сууж
Гэгэлхэн дуугаа аялахдаа жаргасан гэж үү дээ чи минь
Сайхнаас сайхан төрснийг чинь бодоод
Санаа алдан харахад минь даарсан
Сүүдэр цармын цэцэг шүү дээ чи
Хэнэгүйхэн занд минь таанын цэцэг шиг унаж
Хээрийн салхи шиг амьдралд минь хийсээгүй гэжүү дээ чи минь
Ариунаас ариун байсныг чинь бодоход
Амьсгал түгжин үнсэхэд минь хиртсэн
Анхны цагаан цас шүү дээ чи
Эрдүүхэн явахад минь оргилын цас шиг нурж
Эргэн хөрвөөн уйлахдаа элэгдээгүй гэж үү дээ чи минь
Эмзгээс эмзэг байсныг чинь бодоход
Элгэн дотроо харуусахад минь асгарсан
Ижий цагаан сүү шүү дээ чи
Эмзгээс эмзэг явсныг чинь бодоход
Элгэн дотроо харуусахад минь асгарсан
Ижий цагаан сүү шүү дээ чи