Өөр нэгнийг хайрлаж болно гэхдээ намайг чи март
Өөр хүнтэй байхдаа бидний хийдэг байсныг чи давт
Өө чиний хувьд би тийм л чухал хүн яг байсан юм гэж үү
Өөр газар байрлаж болно гэхдээ үнэн чинь хамт
Зүүдэндээ ч уулздаг байсан тэр л өдрүүдийг март
Зөв буруу шүүх нь чиний ганцхан хийх зүйл байсан гэж үү
Тэнгэр улаан гэнэт цагаан ягаан болоод л
Тэр үед би чамайг бодлоо
Энэ тэнгэр чам шиг худлаа
Эхлээд хараа булаана мэдээж сайхан болохоор
Түүнээс гараа татаж чадахгүй тэгээд дараа нь зовлон
Зам дээгүүр алхаж байна урьдны минь мэдрэмж худлаа
За яахав амьдрал ийм хааяа даа чирнэ гутлаа
Залуу нас зөрүүд зан намайг чи яа гээв
Салсан ч би чамайг муулбал хэлдэг хүмүүст шаа гээд
Өөр нэгнийг хайрлаж болно гэхдээ намайг чи март
Өөр хүнтэй байхдаа бидний хийдэг байсныг чи давт
Өө чиний хувьд би тийм л чухал хүн яг байсан юм гэж үү
Өөр газар байрлаж болно гэхдээ үнэн чинь хамт
Зүүдэндээ ч уулздаг байсан тэр л өдрүүдийг март
Зөв буруу шүүх нь чиний ганцхан хийх зүйл байсан гэж үү
Чи надад хайргүй гэсэн мөртлөө үгүй
Чи намайг үнсэж тэвэрнэ гэхдээ хөтлөөгүй
Би чиний хажууд зогсоно гэхдээ чамд тэгж ойртохгүй ээ
Би чамд хайртай гэсэн төртлөө мэдэхгүй
Би чамд үнэнээ хэлсэн тэгсэн ч надаа итгэхгүй
Чи над руу ойрхон зогсоно гэхдээ намайг ойлгоогүй ээ
Өөр нэгнийг хайрлаж болно гэхдээ намайг чи март
Өөр хүнтэй байхдаа бидний хийдэг байсныг чи давт
Өө чиний хувьд би тийм л чухал хүн яг байсан юм гэж үү
Өөр газар байрлаж болно гэхдээ үнэн чинь хамт
Зүүдэндээ ч уулздаг байсан тэр л өдрүүдийг март
Зөв буруу шүүх нь чиний ганцхан хийх зүйл байсан гэж үү
Архи надад ус, тамхи надад агаар
Таних хүмүүс унт, би залгана шөнийн цагаар
Машин тэрэг угаар, дотор нь тибүү тамхи
Хоёр хоноод л угаана, хэтрүүлж битгий давхи
Хар шил тэгээд савхи, хар шөл өглөө нь лавих
Харшил хөдлөөд хамар таг болоод гэртээ харих
Шөнөжин ажиллана тархи, шүршүүрт шээсээ барих
Нүд минь хөхөрч гархи, би согтуу чам руу ярих