Vandebo, Wasabies – Аяндаа

Аяндаа
Чи алдаа гаргасан болохоос алдаа биш ээ
(Хаа хүрэхээ) Хаа хүрэхээ
Бид цаг хугацаагаар аялж байна яг одоо биш ээ

Анхаарал татах хүч тань нэмэх зуутай ч
Анх хараад агааргүйтэв би хэдий цуутай ч
Гагарин ах шиг дээш нар сар однуудтай
Энэ цагаас чи одоо галактикт өөрийн дуутай
Марс дээр байсан ч
Дэлхий рүү хаяглах захиа минь нарт дээрх чамд
Буд дээрх найзууд
Чамд мэнд хүргэж байна тэдний чамайг биширдэг шүү дугтуйнуудыг дүүргэж байна
Энэ шөнийг гэрэлтүүлэх тод гэрэлт цох
Татах хүчгүйдүүлэх миний дууны охь
Барин тавин бүж, толгойгоо дохь
Татах хүчгүйдүүлэх миний дууны охь

Аяндаа
(Да да да)
Цаг хугацаа бүгдийг нь сүүлд нь харуулна даа
Алдана даа би мэднэ
Everything will be okay
Аяндаа
(Да да да)
Цаг хугацаа энэ үнэн худлыг таниулна даа
Алдана даа би мэднэ
Everything will be okay

Хайр хүсэх хүсэл
Мм юу гэмээр ч юм бэ
Мм за байз за байз
Чамаас өөрийг хайгаад байх шиг
Cheesecake авч идмээр ч юм шиг
Бүх юм утгагүй болсон юм шиг
За байз за байз
Мэдэхгүй л юм даа

Бүтэхгүйн өмнө хүсэл хүчин мөхөс
Ойлгохгүй нь хэцүү юм даа
Бид хоёрын харилцаа яг л мөс
Энэ нь амар ч юм уу даа
Dracula, Dracula
Ммм
Хайрыг сорогч Dracula
Түүн шиг залуу зөндөө бий
(Бий, бий, бий, бий)

Аяндаа
(Да да да)
Цаг хугацаа бүгдийг нь сүүлд нь харуулна даа
Алдана даа би мэднэ
Everything will be okay

Аяндаа
(Да да да)
Цаг хугацаа энэ үнэн худлыг таниулна даа
Алдана даа би мэднэ
Everything will be okay

Үргэлж метро шиг ихийг хүсдэгийг чинь
Илүү олонг авч байж амар тайванд хүрдгийг чинь
Маргааны дараа үсээ тайраад шинээр төрдгийг чинь
Нүд рүү минь хараад өөртөө итгүүлэх гэж буддагийг чинь
Би мэднэ ээ, birkin bag
Шударга хэлэхэд хүсэл чинь байсан юм байна
Борооны өмнөх тэнгэр шиг тайван байя
Чиний талаар таниагүй үе сайхан байж
Түүний бүсэлхийг, утас таслаад өөр нэгэн бүсэлж байна
Сэтгэл зүсдэгийг, амьдрал биднээс шалгалт авах мөчид хоёулаа бүдэрч байна

Бүтэхгүйн өмнө хүсэл хүчин мөхөс
Ойлгохгүй нь хэцүү юм даа
Бид хоёрын харилцаа яг л мөс
Энэ нь амар ч юм уу даа
Dracula, Dracula
Ммм
Хайрыг сорогч Dracula
Түүн шиг залуу зөндөө бий
(Бий, бий, бий, бий)

Аяндаа
(Да да да)
Цаг хугацаа бүгдийг нь сүүлд нь харуулна даа
Алдана даа би мэднэ
Everything will be okay
Аяндаа
(Да да да)
Цаг хугацаа энэ үнэн худлыг таниулна даа
Алдана даа би мэднэ
Everything will be okay

Аяндаа
(Да да да)
Амар тайван өөрөө ирнэ
Алдана даа би мэднэ
Everything will be okay

Аяндаа
(Да да да)
Чи алдаа гаргасан болохоос алдаа биш ээ
Хаа хүрэхээ (Би мэднэ)
Бид цаг хугацаагаар аялж байна яг одоо биш ээ

Sign Up for Our Newsletter