Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гээд
Өвдөг нь цоорсон өмдөө гөвөн босдог
Үү үү
Өвдөөгүй юм шиг царайтай
Үү үү
Нэрээ бүтэн авч үлдэх гээд
Хэдэн ч ясаа хугалав аа
Хүний доор орчих вий гээд
Хэн хэний дээр ч гарчхав даа
Хэн ч биш байхыг хэн ч хүсдэггүй
Хааяа би муу байж болох уу
Зөвшөөрөлгүйгээр зөрчиж болох уу
Хааяа сайн биш байж болох уу
Дандаа биш албаар биш
Хааяа хааяа даа л
Би сайн биш байж болох уу
Хэлсэн хэлээгүйгийн хооронд зөвлөгөө
Болсон болоогүй бүхэн надад зөвлөдөг
Үү үү
Өөрөө үзээд алдъя тэгэх үү (Болох уу)
Алдаа бүхэн минь ардаасаа оноо цуглуулна
Цаг хугацаагаа цалин хөлсөөр сольчих гээд уралдана
(Цагтай бас Чамтай)
Амьсгаагаа дарж амсхийе
Хааяа би муу байж болох уу
Зөвшөөрөлгүйгээр зөрчиж болох уу
Хааяа сайн биш байж болох уу
Дандаа биш албаар биш
Хааяа хааяа даа л
Би сайн биш байж болох уу
Хүссэн бүхэн минь надад хэрэгтэй биш
Инээд бүрийн учир аз жаргал байдаг биш
Наран мандахдаа сүүдрийг минь тусгана
Хааяа би муу байж болох уу
Зөвшөөрөлгүйгээр зөрчиж болох уу
Хааяа сайн биш байж болох уу
Дандаа биш албаар биш
Хааяа хааяа даа л
Би сайн биш байж болох уу
Би сайн биш байж болох уу