Ядам – Чи

Алс холоос сэтгэл зүрхэнд хүрэх
Гоо үзэсгэлэн зөвхөн чамд бий
Харах бүрд хайраар цохилж, зүүдээр учирч мөрөөднө
Танил мэдрэмж
Инээхийн төдийд аз жаргалаар дүүргээд
Харц нь хайрын үгсийг хэлэх шиг дулаацуулна

Би яг нислээ
Чи яг солонго шиг
Харaхад ойр хэдий ч
Хүрэхэд хол юм чи
Хүрэхэд хол юм

Бараан үүлсийн дундаас тусах гэрэл
Бодлын минь гүнд зөвхөн чи минь
Сэтгэлийн минь гал бүхнийг хайлуулж чадна гэдгийг мэднэ
Танил мэдрэмж
Инээхийн төдийд аз жаргалаар дүүргээд
Харц нь хайрын үгсийг хэлэх шиг дулаацуулна

Би яг нислээ
Чи яг солонго шиг
Харaхад ойр хэдий ч
Хүрэхэд хол юм чи
Хүрэхэд хол юм

Би яг нислээ
Чи яг солонго шиг
Харaхад ойр хэдий ч
Хүрэхэд хол юм чи
Хүрэхэд хол юм

Sign Up for Our Newsletter