Шархалсаар байна зүрх минь чамд
Ярих зүйлс новшийн олон бий
Гэвч одоо чи минь явж байна
Зүрх минь хэлэх үг минь
Олон саар муу зүйлээ би засчээ
Олон сая жил болсон мэт дасчээ
Хэлэх үг байна наанаа зогсож бай
Үлгэр гоё гэдгээс арай өөрөөр төгсчээ
Зарим үед чамгүй байх нь хамаагүй дээр
Зарим үед хамгийн хэцүү нь чамгүйгээр
Нэг үгээр чи ниссээр л байна
Хамгийн хүйтэн нөхцөлд зүрх минь тэссээр л байна
Замын талаас буцахгүйг чинь мэднэ дээ
Гэхдээ юмыг яаж мэдэх вэ үүдэндээ
Одоо хангалттай гэсэн үгээрээ
Аль хэдийн шийдсэн гар цүнх зүгээрээ
Хүсэл мөрөөдөл чинь хаа ч гэлээ би зааж билээ
Өөрийн бүхнээ буцааж билээ
Чи минь миний бүх зүйл минь ч гэлээ
Дараа бодно нэгэн бүсгүй нүүр лүү нулимаж билээ
Шархалсаар байна зүрх минь чамд
Ярих зүйлс новшийн олон бий
Гэвч одоо чи минь явж байна
Зүрх минь хэлэх үг минь
Зүгээрээ гэнэ би Зүрх минь гэвч үгүй
Сануулах хөгийн дурсамжууд
Битгий тоо гэнэ баяртай гэнэ
Гаднаа би зүгээрээ гэнэ
Магадгүй ээ түүний зөв байх
Хүсэл чинь өөр байхад хэцүү байх
Аймар санана даа гэж хэлээд гаргасан
Мангар үгээ буцаахаар араас нь гарахсан
Тэгсэнгүй ээ би хаалган дээр
Чиний өгсөн түлхүүр миний алган дээр
Сүртэй шд гэж бодсон ч гэлээ зүрхэнд үүрд гэж амласан болохоороо чи өртэй
Зураад өнгөрөх анхны мэдрэмжүүд
Зүсэм бялууны нэг халбаганы амт мэт
Үйл явдал нь цэгцгүй
Хар дарсан зүүднээсээ сэрж чадахгүй салалт бол там мэт
Асаагаад сороод үлгээд тайвширчихаад
Нясладаг тамхины иш шиг
Мэдсэн бол очихгүй
Гэлээ гээд чадахгүй цэцгэнд умбах зөгий шиг
Анзаарах завгүй тэ
Амлалт чинь дуусаа юу
Дэргэд минь тавгүй тэ
Дэндүү их тэсээ юу
Хором мөч одоо хожимдсон хэмээнэ
Шархалсаар байна зүрх минь чамд
Ярих зүйлс новшийн олон бий
Гэвч одоо чи минь явж байна
Зүрх минь хэлэх үг минь
Зүгээрээ гэнэ би зүрх минь гэвч үгүй
Сануулах хөгийн дурсамжууд
Битгий тоо гэнэ баяртай гэнэ
Гаднаа би зүгээрээ гэнэ