Г. Энхцэцэг – Торойсоор үлддэг миний ээж

Үдсээр байгаад өргөө гэртээ
Торойгоод үлддэг миний ээжий
Үүдэн дээрээ цацлаа өргөсөөр
Хайлаас шиг хоцордог миний ээжий

Хөнөгтэй сүү, улаан алчуур
Зүүдэнд үзэгдэнэ ээ миний ээжий
Хөхөл даахь нялхын баривч
Дэрлэж унтана уу миний ээжий

Урины шувууд ганганан ирнэ
Гараад харна миний ээжий
Учирлын харгуйд тоос босно
Саравчлан гэгэлзэнэ миний ээжий

Хаврын салхи сэтгэл яруулна
Цацалчин дуудна уу миний ээжий
Харихын бодол намайг ээрнэ
Зөн чинь ниснэ үү миний ээжий

Харихын бодол намайг ээрнэ
Зөн чинь ниснэ үү миний ээжий

Sign Up for Our Newsletter