Ука – Маргаашийн нар луу хамт аялах уу

Хүйтэн салхины өөдөөс би дуулна
Хүнгүй гудамж яг энд дуусна
Гэрэл тусна, хот руу уусна
Салаа замаас хойш мотор хурдасна
Салхины шилэнд одод урсана
Чамайг дурсана, хот руу урсана

Судсаар минь адреналин
Зүрхэнд минь серотонин
Буцна гэж нэгэнт үгүй
(Oh oh! So feel this gravity)
Суудлаас хөндийрөх энэ бие
Гунигаасаа тасрах энэ үе
High speed I shift to you

Мартагдсан дууны хөг аялгуунд
Маргаашийн нар луу хамт аялах уу
Үүлгүй тэнгэрийн улбар хаяа руу
Үдшийн сарыг угтан аялах уу

Шөнийн хаант улс руу визгүй
Шөнөжин бүжих хатан бол би
Бүх зүйл хэвийн
Биш ээ, өөр хэмийн
Сумласан бууны гохыг дарахгүй
Суугаад байвал амьдрал тэсрэлтгүй
Бүх зүйл хэвийн
Өөрчлөөч хэмийг!

Энэ beat хөл рүү орно
Нам bass бэлхүүсийг орооно
Бүх бие аялгуунд норно
(Oh oh! So feel this gravity)
Судсаар минь адреналин
Зүрхэнд минь серотонин
High speed! I shift to you

Мартагдсан дууны хөг аялгуу
Маргаашийн нар луу хамт аялах уу
Үүлгүй тэнгэрийн улбар хаяа руу
Үдшийн сарыг угтан аялах уу

Мартагдсан дууны хөг аялгуу
Маргаашийн нар луу хамт аялах уу
Үүлгүй тэнгэрийн улбар хаяа руу
Үдшийн сарыг угтан аялах уу

Мартагдсан дууны хөг аялгуу
Маргаашийн нар луу хамт аялах уу
Үүлгүй тэнгэрийн улбар хаяа руу
Үдшийн сарыг угтан аялах уу

Мартагдсан дууны хөг аялгуу
Маргаашийн нар луу хамт аялах уу
Үүлгүй тэнгэрийн улбар хаяа руу
Үдшийн сарыг угтан аялах уу

Sign Up for Our Newsletter