Бодол минь дүүлэн
Будан мэт зөөлөн
Чиний дээгүүр хөвсөөр
Харц минь чихэрлэг
Хайр татам инээмсгэлж
Чамд үнсүүлэхээ хүлээсэн (хүлээсэн)
Зүрхээ чагнаач, зүрхэлж гараас атгаач
Энэ хүссэн зүйл чинь биш үү (биш үү)
Бэлхүүсээр минь тэврээд
Нүд рүү минь чи ширтээч
Романтик киноны гол дүр шиг
Хонгор минь үнсээч
Яг одоо үнсээч
Нүдээ би зөөлөн анья
Алгуурхан тэврээд
Ахиад нэг үнсээч
Амьдрал яг ийм амтлаг байх тийм үү
Яагаад сандрана вэ
Ямар их түгшинэ вэ
Чамайг ширтэн зогсоход
Зөөлөн уруул чинь
Зүрхийг минь гижигдээд
Цээжиндээ тэр түргэн цохилоод
Зүрхээ чагнаач
Гараас минь атгаач
Гурван үгээ надад хэлэх үү
Бэлхүүсээр тэрвээд
Нүд рүү минь ширтээч
Бидний дурлал эхэлсэн тийм үү
Хонгор минь үнсээч
Яг одоо үнсээч
Нүдээ би зөөлөн анья
Алгуурхан тэврээд
Ахиад нэг үнсээч
Амьдрал яг ийм амтлаг байх тийм үү
Хонгор минь дуулж хүслээ шивнэж
Уйтгар гэдгийг мартана
Зүрхэнд дүүрэн хайрын мэдрэмжүүдээ
Гуниглаж бид хэсэг зүүдлэнэ
Хонгор минь үнсээч
Яг одоо үнсээч
Нүдээ би зөөлөн анья
Алгуурхан тэврээд
Ахиад нэг үнсээч
Амьдрал яг ийм амтлаг байх тийм үү
Хонгор минь үнсээч
Яг одоо үнсээч
Нүдээ би зөөлөн анья
Алгуурхан тэврээд
Ахиад нэг үнсээч
Амьдрал яг ийм амтлаг байх тийм үү