Намайг авахаар намар ирлээ
Үзэсгэлэнт сайхан намар ирлээ
Зөөлөн бороотой ирлээ
Явъя аа, чиний ээлж ирлээ гэлээ
Надруу зальтай мишээх юм аа
Цонхоор орж ирдэг сонин зочин юм
Гараас минь зөөлөн барих юм
Салах ёс хийсэн үү, тэгвэл одоо явъя аа
Намарт би учраа хэллээ
Цаг минь болсныг би мэдсэнгүй
Цайгаа ууж амжсангүй
Энэ дуугаа дуусгаж чадсангүй
Хариуд нь зальтай мишээх юм
Чамайг хүлээх зав надад алга
Би бол ердөө чиний цаг хугацаа
Дууг чинь харин би, би төгсгөж чадна аа