Салхи – Хайрын тухай яримааргүй байна

Хайрын тухай би яримааргүй байна
Харин өөрийнхөө бодлыг хэлмээр л байна
Чиний тухай би яримааргүй байна
Чин сэтгэлийн үгээ хэлмээр л байна

Болсон явдлыг ч би мартмаар байна
Бодлын гүнээс ухаанаа уудалмаар л байна
Тайван налайж сэлмээргүй байна би
Таагүй хэлсэн үгээ авмаар байна

Үнэн үгийг чи минь наддаа хэлээч
Ухаарлын дээдийг чи минь наддаа хайрлаач

Хайрт минь сэтгэлээ илчлээч наддаа
Хайрын үгээ шивнээч чи минь
Хайртай гэдгээ хэлээч наддаа
Хайрлаж явъя аа нэгнээ хоёулаа
Хайртай би чинь чамдаа

Дурлалын тухай яримааргүй байна
Дуугүйхэн бас уйлмаар л байна
Хэлсэн үгээ эргүүлж авмаар байна
Хэн ч байсан чамайг алдмааргүй байна

Үнэн үгийг чи минь наддаа хэлээч
Ухаарлын дээдийг чи минь наддаа хайрлаач

Хайрт минь сэтгэлээ илчлээч наддаа
Хайрын үгээ шивнээч чи минь
Хайртай гэдгээ хэлээч наддаа
Хайрлаж явъя аа нэгнээ хоёулаа
Хайртай би чинь чамдаа

Дурлалын тухай яримааргүй байна
Хэлсэн үгээ эргүүлж авмаар байна

Хайрт минь сэтгэлээ илчлээч наддаа
(Хайртай гэдгээ наддаа хэлээч)
Хайрын үгээ шивнээч чи минь
(Хайрын үгээ чи минь шивнээч)
Хайртай гэдгээ хэлээч наддаа
(Хайртай гэдгээ наддаа хэлээч)
Хайрлаж явъя аа нэгнээ хоёулаа
(Хайрын үгээ чи минь шивнээч)
Хайртай би чинь чамдаа

Хайрт минь сэтгэлээ илчлээч наддаа
(Хайртай гэдгээ наддаа хэлээч)
Хайрын үгээ шивнээч чи минь
(Хайрын үгээ чи минь шивнээч)
Хайртай гэдгээ хэлээч наддаа
(Хайртай гэдгээ наддаа хэлээч)
Хайрлаж явъя аа нэгнээ хоёулаа
(Хайрын үгээ чи минь шивнээч)
Хайртай би чинь чамдаа

Sign Up for Our Newsletter