Энэ орой зуны үдэш гэхэд жаахан хүйтэн байх шиг
Энүүгээр чимээ тасрахгүй байна баахан хүнтэй байх шиг
Дотроосоо халаалт авахад замын гэрлүүд бараг зүүд шиг
Харцыг минь булаах охидууд хотын гудамд барагдахгүй юм шиг
Dopamine өсгөх мэдрэмжүүд зөндөө ч
Дотроос нь чиний нэр л гарахад хамгийн хэцүү нь юм уу
Хийж болох зүйлүүд энэ хотод олон ч
Хийжүүлсэн ундаа шиг би уснаас илүү чамд дуртай
Энэ зуныг ганцхан чамтай л байя
Түр зуурынх байсан хамаагүй
Энэ шөнүүд чамгүй удаан байна
Бид үүрд ийм залуу байхгүй л байх
Надад өгөөч уруулаа аа, нүд рүүгээ харуулаач
Хамт бүтээж надаар хуучин дурсамжуудаа даруулаач
Хамт алхана гурвуулаа найзыг чинь оруулаад
Зүлгэн дээр зөөлөн хэвтээд дээш нь тэнгэр харуулна аа
Түлхүүр эргүүлээд түгжрэлийг сүлжээд төвөөр давхина
Бусдыг нь би хүлээлгэх ч чамайг бол хүлээнэ, суудал савхин
Тэрэлж байсан ч надад тэнэг шаахгүй чамтай гарвал салхинд
Ходоодоо захирдаг ч зүрхээ би чадахгүй, намайг тэр захирна
Хурдны замаар дээр миний бензэнд хоёул
LV өмссөн ч чи гол гоёл
Роуминг хийгээд надтай аял (Eey)
Гурван сар бүх л эвэнтүүдийг хамна babe
Зуны нар богино зугаал битгий гамна babe
Орой гар олны нүд бидэнд шавна babe
Show тарсан ч хоёулаа цааш өшөө явна babe
Энэ зуныг ганцхан чамтай л байя
Түр зуурынх байсан хамаагүй
Энэ шөнүүд чамгүй удаан байна
Бид үүрд ийм залуу байхгүй л байх
Надад өгөөч уруулаа, нүд рүүгээ харуулаач
Хамт бүтээж надаар хуучин дурсамжуудаа даруулаач
Хамт алхана гурвуулаа найзыг чинь оруулаад
Зүлгэн дээр зөөлөн хэвтээд дээш нь тэнгэр харуулна аа
Зүлгэн дээр зөөлөн хэвтээд дээш нь тэнгэр харуулна
Зүүдний юм шиг хурдан өнгөрнө 3 сар нь энд
Үүдэн дээр чинь би ирээд үгээ мартаад цааш болно
Үүрд байхгүй ч гэсэн зөвхөн энэ зун хамтдаа хойш нь