Номин Талст – Хайрын дээд хань

Хайрт минь чи миний амин эрдэнэ
Хань минь чи миний ганцхан амьдрал
Халуухан хайраараа ивээлэн уусъя
Хайлан уясъя хоёулаа хорвоог туулъя

Хүний хорвоод эрхлэн жаргая
Хvсэл сэтгэлээ хосоороо тэгшхэн амсъя
Халуун мөрийг чинь түшиж явъя
Хайруу хатууг ханиараа би чинь нөмөрлөе

Цэцгийн үнэртэй үдшээ саная
Цээжин хайрандаа ханийгаа тэвэрье
Наддаа эрхэлсэн инээдний цаанаас
Нандан хайрын үгээ хоёулаа дуулъя

Yнсэхийн тоогоор үнэнийг хэлье
Yрийн минь ээж чамдаа хайраа шивнэе
Ижил зүүдээ хоёулаа маная
Эрхэлж жаргасан хайраа бусдаас харамлая

Насны минь хань миний хайр
Нандин сэтгэлийн уяа минь
Санахын тоогоор хайраа нэмье
Сар жилүүдийн уртыг хамтдаа туулъя
Хоёр сэтгэлийн үүдийг сахья
Хорвоо заяасан хувь заяандаа хоёулаа залбиръя

Yрийн бүүвэйг зөөлөн аялъя
Өглөөний нарыг түрүүлж харъя
Хорвоогийн хатууг хамтдаа аргадъя
Хосгүй жаргалаа хоёулаа хамтдаа хуваалцъя
Хүний хорвоод эрхлэн жаргая
Хүсэл сэтгэлийг хоёулаа тэгшхэн амсъя
Ижил зүүдээ хоёулаа маная
Эрхэлж жаргасан хайраа бусдаас харамлая

Насны минь хань миний хайр
Нандин сэтгэлийн уяа минь
Санахын тоогоор хайраа нэмье
Сар жилүүдийн уртыг хамтдаа туулъя
Хоёр сэтгэлийн үүдийг сахья
Хорвоо заяасан хувь заяандаа хоёулаа залбиръя

Насны минь хань миний хайр
Нандин сэтгэлийн уяа минь
Санахын тоогоор хайраа нэмье
Сар жилүүдийн уртыг хамтдаа туулъя
Хоёр сэтгэлийн үүдийг сахья
Хорвоо заяасан хувь заяандаа хоёулаа залбиръя

Sign Up for Our Newsletter