Минжинсор – Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу

Алаг солонгыг авч алчуур болгон зүүгээд
Атга дүүрэн оддыг ар өвөргүй хайгаад
Алтан нарыг аргамжиж арагтай тэргэнд хөллөөд
Амраг чамдаа очно гээд амлалт өгсөн чинь яалаа даа

Андгай амлалт өгөхдөө адтай донжтой залуу юм
Ажил хэрэг болгохдоо ажиггүй хойрго залуу юм
Алтан дэлхийн аль талаас ч асууж сураглаж олно доо
Амрагийн үгэнд уярасан алагхан зүрх минь хөөрхий еэ

Уулын болор горхиор үсний туузыг орлоод
Үүлний цэнхэр сэмжээр үйтэн хуарыг эмжээд
Унтаа сарыг уургалан угалзтай тэргэнд хөллөөд
Ураг барилдах найран дээр уулзана гэсэн чинь яалаа даа

Андгай амлалт өгөхдөө адтай донжтой залуу юм
Ажил хэрэг болгохдоо ажиггүй хойрго залуу юм
Алтан дэлхийн аль талаас ч асууж сураглаж олно доо
Амрагийн үгэнд уярасан алагхан зүрх минь хөөрхий еэ

Андгай амлалт өгөхдөө адтай донжтой залуу юм
Ажил хэрэг болгохдоо ажиггүй хойрго залуу юм
Алтан дэлхийн аль талаас ч асууж сураглаж олно доо
Амрагийн үгэнд уярасан алагхан зүрх минь хөөрхий еэ

Sign Up for Our Newsletter