Rokit Bay, Davaidasha – Хүсэл

Би амьдрахыг хүсэж байна
Амьдралыг хүсэж байна
Амьдрах хүсэл байхад надад хангалттай
Би амьдрахыг хүсэж байна
Амьдралыг хүсэж байна
Амьдрах хүсэл байхад надад хангалттай

Урьд нь хоёулаа л гоё байсан
Нэг хашаан доторх хоёр байшин
Нэг нь одоо нурж унах шахсан
Нөгөөдөх нь харин одоо ордон шиг гоё байшин
Нурж унаж байгаад нь нэг хүүхэд ганцаархнаа амьдардаг
Түүний нэр бол ХҮСЭЛ
Тэр яг чамтай адилхан царайтай гээд түүнийг толгойдоо төсөөл
Тэр бол тусч сайхан сэтгэлтэй
Бусдыгаа гэсэн бодолтой сайн хүүхэд
Өглөө босож, өдөр бүр хичээдэг, зүтгэдэг
Бусдын гарыг хэзээ ч хайхгүйгээр
Мөрөөдөж хэвтдэггүй, хөгжүүлнэ,
Өөрийгөө төрөл бүрийн чадвар language-ээр
Бүх зүйлийг ном ёсны дагуу хийнэ
Шударгаар, хэзээ ч хэний ч урдуур дайрахгүйгээр
Үлгэр жишээ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН
Тэгсэн ч түүнийг дээрээс дандаа ниргэнэ
Голчоо даган эргэнэ
Сарын эхээр бусдын адил ширгэнэ
Хэтэвчинд нь үргэлж томдоно
Дэлгүүрүүдийн тэрэг нь
Сайн сайхан ирээдүйг авчрахын төлөө
Түүнд хийж бүтээх юм зөндөө бий
Гоё байшинд амьдардаг хойд эцэг
Түүнийг даанч зовоохгүй нэг ч өнжөөгүй

Би амьдрахыг хүсэж байна
Амьдралыг хүсэж байна
Амьдрах хүсэл байхад надад хангалттай
Би амьдрахыг хүсэж байна
Амьдралыг хүсэж байна
Амьдрах хүсэл байхад надад хангалттай

Хүүхэд бол хэзээ ч хойд эцгээ сонгодоггүй
Нэг л өдөр тэр хойд эцэгтэй болсон байв
Хамгийн сайнаараа зүтгэсэн ч
Хэзээ ч түүнийг тэр гойд үзэхгүй ээ
Маргааш яаж бас дарамтлах бол гэхээс
Шөнөжингөө шаналан нойр нь хүрэхгүй ээ
Амбаар дотор нь цоожлуулмааргүй байвал
Бусад хүүхдээс онцгойрч болохгүй ээ
Ичсэн үедээ сүйтгэнэ
Бантсан үедээ шийтгэнэ
Эсэргүүцвэл хорино
Дарангуйлагч горим
Эрхийг багалзуурдана
Хүслийг бахардуулна
Хийсэн бүхнийг нураана
Олсон бүхнийг хураана
Даваа гарагт хойд эцэг нь инээж орж ирсэн
Сайн хүн байна гэж түүний дүрэнд итгэсэн
Мягмар гарагт хоёулаа гоё байшин хамт барья
Чи гэхдээ тоосгонуудаа өрнө гэж хэлсэн
Лхагва гарагт зан нь жаахан эвгүй болж ирсэн
Пүрэвт байшингаас нь буутай цэргүүд гарч ирсэн
Баасан гарагт Хүсэлийн зорьсон сайхан ирээдүйг
Булааж аваад энэ бол хууль дүрэм гэж хэлсэн

Хэн ч өрөвдөлтэй харагдахыг хүсэхгүй
Чи ч өөрөө мэднэ,
Ямар байдгийг харанхуйг
Хүссэн үедээ намайг битгий ингэж дарангуйл
Мэдэрч байна уу?
Миний хүсэл одоо гарахгүйг
Хэн ч өрөвдөлтэй харагдахыг хүсэхгүй
Чи ч өөрөө мэднэ,
Ямар байдгийг харанхуйг
Хүссэн үедээ намайг битгий ингэж дарангуйл
Мэдэрч байна уу?
Миний хүсэл одоо гарахгүйг

Би амьдрахыг хүсэж байна
Амьдралыг хүсэж байна
Амьдрах хүсэл байхад надад хангалттай (хангалттай)
Би амьдрахыг хүсэж байна
Амьдралыг хүсэж байна
Амьдрах хүсэл байхад надад хангалттай

Хагас САЙН
Удахгүй бүтэн МУУ
Явж байна
Ирээдүй МӨХӨЛ РҮҮ
Хагас САЙН
Удахгүй бүтэн МУУ
Явж байна
Ирээдүй МӨХӨЛ РҮҮ

Sign Up for Our Newsletter