Gangaa, Uge – Зуны нар

Энэ зуны нар гунигийг минь гэсгээж барахгүй жаргахад
Намар буцах усны шувууд харамсан, харамсан ганганаад
Чиний нулимс жаргахад чи намайг мартах байхаа
Надаас өөр хэн нэгэн гарж иртэл чи хаалгаа дотроос нь хаа

Чиний гэсэн бүхнийг хэдэн мянган бээрийн цаана
Сэтгэлийнхээ чанадад гаргаж хаяхсан
Миний өгсөн бүхнээс илүүг өгөх хүний

Миний амсуулж чадаагүй хайрыг амсуулаарай даа
Миний асгаж ханаагүй нулимсыг нь жаргаагаарай даа
Уулан цаагуур наран жаргаж би шөнө амилна аа
Чам дээр асгасан сүүдэр минь маргааш гэхэд арилна аа

Энэ зуны нар гунигийг минь гэсгээж барахгүй жаргахад
Намар буцах усны шувууд харамсан, харамсан ганганаад ганганаад

Миний буруу биш
Миний
Миний буруу
Миний буруу биш гэхдээ
Миний буруу
Миний буруу биш гэхдээ би хэлье аа
Уучлаарай битгий хуйлрах
Үүлэн бодлоор уйлаарай яах юм
Миний дотор зун дууссан өвөл ирээд яах юм
Чиний үгэнд ороод би сүүлэрье аа
Утсыг чинь тасдаад сүүлд яръя аа
Би сүүлэрье аа, хоцорсон хүлцэл эрье аа

Чи нуруугаа харуулсаан
Гутарсан харууссаан
Усалсан сормуусаа
Хатахад намайг мартсан
Санасаар би санасаар
Сүнсээ далд болтол санасан
Чамгүй 9-н сар
Амьдрал минь хар дарсан
Нэгэнт эвлэхгүй чиний бутарсан зүрх
Ганц зүйл гуйя намайг танихгүй зөрөх
Үг бүр чинь, үйлдэл бүр чинь
Нэг бүрчлэн нэвт сүлбэх хүйтэн төрх

Миний буруу биш гэхдээ би хэлье аа
Уучилаарай битгий хуйлрах
Үүлэн бодлоор уйлаарай яах юм
Миний дотор зун дууссан өвөл ирээд яах юм, яах юм

Энэ зуны нар гунигийг минь гэсгээж барахгүй жаргахад
Намар буцах усны шувууд харамсан, харамсан ганганаад
Энэ зуны нар гунигийг минь гэсгээж барахгүй жаргахад
Намар буцах усны шувууд харамсан, харамсан ганганаад

Нэгэнт эвлэхгүй чиний бутарсан зүрх
Ганц зүйл гуйя намайг танихгүй зөрөх
Үг бүр чинь, үйлдэл бүр чинь
Нэг бүрчлэн нэвт сүлбэх хүйтэн төрх

Sign Up for Our Newsletter